Statistics |
Total online: 1 Guests: 1 Users: 0 |
|
Main » 2011 » April » 27 » Бүс нутгийн тухай ойлголт Газар зүйн xичээл
4:01 PM Бүс нутгийн тухай ойлголт Газар зүйн xичээл |
Бүс нутгийн тухай ойлголтыг газар зүйн шинжлэх ухааны судалгааны чиглэл болох байгаль нөхцөл, нөөц, нийгэм, түүний хэрэгцээ, үйлдвэрлэх хүчний харилцан дахь нутаг дэвсгэрийн зохион байгуулалтын тухай онолын хүрээнд авч үздэг.
Газар зүйн шинжлэх ухааны байгаль, нийгэм эдийн засгийн харилцаа шүтэлцээтэй нутаг дэвсгэрийн зохион байгуулалтыг бүс нутгийн газар зүйн салбар шинжлэх ухаан судалдаг. Байгалийн нөхцөл бол газар зүйн орон зайн харилцааны нутаг дэвсгэр дэхь ялгарал, үл давхцлалыг бий болгодог байгалийн орчин юм. Байгалийн нөөц нь материаллаг үйлдвэрлэлийн нөөцийн байдалаар ашиглагдаж байгаа өөр хоорондоо харилцан холбоо бүхий баялаг юм. Энэ хоёр давхаргад хүнээс гадна биологийн өөр олон биетүүд байдаг ба тэдгээр популяцийн хувьд орчин нь өөрийн оршин байх нөөц нь болдог. Популяци-орчин, Нийгэм орчин гэсэн харилцааны систем нь зарчмын хувьд орчны функцуудээрээ ялгардаг. Өөр өөр хэлбэл байгалийн орчин нь популяцийн хувьд оршин тогтнох, өсөн хөгжих нөөц болдог бол нийгмийн функцийн хувьд үр ашигтайгаар ашиглах, энэрги, бодис, мэдээлэл авахад орших баялаг болно. Нийгэм өөртөө шаардлгатай үйлдвэрлэлийн хөгжлийн тодорхой үе шатанд ашиглаж болох нөөц бүрийг ашигалдаг. Аливаа нөөцийн сонголт нь эдийн засгийн үр ашигаа, техникийн боломжийн ашиглалтаар тодорхойлогддог. Байгалийн хам бүрдэл нь бүхий л нутаг дэвсгэрийн хувьд тэргүүлэх ач холбогдолтой, харин байгалийн нөөц нь эх үүсвэрээсээ хамаарч үйлдвэрлэлийн ялгааг нөхцөлдүүлэх эх суурь болдог. Тэгхээр энэ нь хүний нийгэмд үйлдвэрлэл-нутаг дэвсгэрийн ялгаа болон газар нутгийн ландшафтын хандлгыг бий болгож улмаар нийгэм эдийн засгийн бүсчлэл бий болох угтвар болно.
Нийгэм ба бүс нутаг:
Нийгэм өөрийн хэрэгцээг хангах систем юм. Нийгэм өөрийгөө байж болох тэр түвшинд хангах байгалийн нөөцтэй, өөрийгөө нөхөн үйлдвэрлэдэг систем юм. Түүний нөхөн үйлдвэрлэлийн хурд нь байгалийн системийг бодвол илүү өндөр байдаг. Гэтэл нийгмийн оршин тогтнох эх сурвалж байгалийн нөөц нь хязгарлагдмал, харин хүний амьдралын хэрэгцээ орчиндоо тавих шаардлага нь хязгааргүй байдаг. Нийгмийн шаардлагын дагуу үйлдвэрлэх хүчний хөгжлийн бүх үе шатанд байгалийн орчиноос эрдэс түлш, энэрги дулааныг ашиглаж байгалийн нөөц болгоно. Хүн байгалийн шаардлагаар идэш тэжээл, таатай орчин, мэдээлэл харилцааг бий болгоно. Хүний олон талт хэрэгцээгээр үйлдвэрлэлийн нутаг дэвсгэрийн ялгаатай хандлага үүсч бий болсон байдаг ба үүнийг дараах аспекатаар тайлбарлана.
- Хязгарлагдмал нөөцийн хүрээнд нийгмийн дотоод орон зайн бөөгнөрөл үүсдэг.
- Үйлдвэрлэлийн бүтцэд үйлчлэх нутаг дэвсгэрийн ялгвартай орчин бүрдэнэ.
- Хүмүүсийн амьдрах орчины чанарт тохируулана ашиглах эдийн засгийн салбарын ялгаа бий болно.
Эдийн засаг ба бүс нутаг:
Байгалийн боломж нь дэлхийн аливаа хэсэгт янз бүр байдаг. Иймд нутаг дэвсгэрийн янз бүрийн хэсэг байгаль, эдийн засгийн хөгжилөөрөө нэг нь нөгөөгөөс ялгатай байдаг. Энэ ялгаа нь дээр үндслэн ялгаатай байдаг. Бүсчлэл бий болдог ба өөр өөр хэлбэл нутаг дэвсгэрийн эдийн засгийн ялгаа бий болж улмаар бүслэлийн тухай асуудал урган гардаг. Оросын эрдэмтэн В. М. Разумовскийн нутаг дэвсгэрийн тогтолцоог дараах байдалаар тодорхойлсон ба бүс нутгийн хөгжлийн шалгуурыг:
1. Нутаг дэвсгэрийн түвшинлэг, шаталсан, тасаралтгүй систем
2. Нийгэм эдийн засгийн бүтэц, орон зайн ялгаа, эдийн засгийн чадамжаар нь эрэмбэлжээ.
Дэлхийн улсуудын дотоодын буюу мезо, микро түвшний хүрээнд бүсчлийн тухай ойлголт нь тухайн улсын газар нутаг, байгалийн баялаг, хүн хүчний нөөцөө бүрэн ашиглах, нийгмийн салбаруудаа иж бүрэн хөгжүүлэх, бие даасан байдалыг хангахад чигэлсэн эдийн засгийн газар зүйн очин болохыг харуулж байна. Дэлхийд хөгжилөөрөө тэргүүлэх улс орнуудын хувьд бүс нутаг нь эдийн засаг, нийгмийн хөгжилийг тодорхойлогч гол нөхцөл орчин болдог. Бүс нутаг нь бүс нутаг үүсэх өөрийн шалгуур үзүүлэлт харцангуй давуу тал, үйлдвэрлэлийн салбаршил, зорилго чиглэлээрээ тодорхойлогддог чухал ухагдахуун болох ба нөгөө талаас бүс нутаг өөрийн үүрэг давуу талаараа олон чиглэл болон хувагддаг. Тухайлбал:
Байгалийн, нийгэм эдийн засгийн, улс төрийн гэх мэт. Энэ бүгдээс эдийн засгийн хүчин зүйл нь хөгжилийг тодорхойлдог. Эдийн засгийн бүс нутгийн тухай ойлголт нь газар зүйн байршлаараа ойр дөт нэгдмэл нэг дэд бүтцтэй, байгалийн зохих нөхцөл, нөөцтэй түүндээ тулгуурлан харцангуй бие даан хөгжих бололцоотой аж үйлдвэр, хөдөө аж ахуйн бүтэгдэхүүн, худалдаа үйлчилгээгээрээ бие биеийн хэрэгцээг харилцаа хангадаг хөдөлмөрийн тодорхой хуваарьтай. Эрүүл мэнд, шинжлэх ухаан, боловсрол соёлын төрөлжсөн бүхий эдийн засгийн гадаад харилцааг хөгжүүлэх боломжтой засаг захиргаа, нийгэм эдийн засаг, нутаг дэвсгэрийн нэгдсэн цогцолборыг хэлнэ. Эдийн засгийн бүсчлэлийг газар зүйн байрлал, байгалийн нөхцөл нөөц, хүн ам зүйн үзүүлэлтүүд, эдийн засаг нийгмийн хөгжлийн түвшин, бүтээгдэхүүн үйлдвэрлэл борлуулалтын нутаг дэвсгэрийн ялгааг багасгаж улмаар хөгжлийн өндөр түвшинд хүргэж чадах бие даасан чадамжыг бүрдүүлэхэд оршин гэж судлаачид үзэж байна.
|
Category: Xичээл |
Views: 379 |
Added by: Snoopy
| Rating: 0.0/0 |
Total comments: 3 | |
3
Yxtrmf
(2024-03-07 10:06 PM)
0
cost lipitor 80mg <a href="https://lipiws.top/">buy lipitor 10mg online cheap</a> order atorvastatin 20mg without prescription
|
2
TTTT
(2011-04-29 3:27 PM)
0
bas bna2 tnx
|
1
Nomin
(2011-04-29 3:27 PM)
0
ok2 tnx
|
|
|
|
|
Xурдан Бүртгүүлэx | You can't use global blocks in the blocks of Design Builder.
You can copy global block content directly into this block. |
|