Friday, 2024-11-22, 7:13 PMWelcome Guest | RSS
8Б(ш) ангийн site Манай багш дэлxийд нэрээ дурсгаx багш нap
Үндсэн Цэс
Туслаx цэс
8б(ш) ангийн Туxай [7]
Тоглоом [5]
Программ [6]
Манай Сургууль [0]
Бидний Туxай [2]
Мэдээ Мэдээлэл [8]
Xичээл [24]
Чаат
Санал асуулга
Rate my site
Total of answers: 17
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Нэвтрэx Xэсэг
Main » 2011 » April » 27 » Газар хөдлөлтийн тухай Газар зүйн xичээл
4:00 PM
Газар хөдлөлтийн тухай Газар зүйн xичээл
Хүн төрөлхтний аж амьдралд хамгийн их хор хөнөөл учруулдаг байгалийн гамшгийн эн тэргүүнд газар хөдлөлтийг нэрлэж болох юм. Зуд турхан, ган гачиг, үер ус боллоо гэхэд хэсэг бусагхан нутгийг л хамраад өнгөрдгөөс бус хүн зоны сэтгэл зүй, амь амьдралыг газар хөдлөлт шиг тэр чигээр нь хоосруулаад одох нь барагтай л бол үгүй. Газар хөдлөлт гэдэг нь газрын царцдасаас энерги чөлөөлөгдөн, сейсмийн долгион үүсгэхийг хэлнэ. Үүссэн долгионыг сейсмометрээр тэмдэглэж авах ба газар хөдлөлтийн хүчийг момент магнетудаар, эсвэл Рихтерийн шаталбараар хэмжинэ. Рихтерийн шатлалыг сүүлийн үед өргөн хэрэглэхгүй байгаа болно. Рихтерийн шаталбараар 3-с бага магнитуд бүхий газар хөдлөлт хүнд онцгой мэдрэгдэхгүй, харин магнитуд 7, түүнээс дээш болох үед том талбай хамарсан сүйрэл болно. Газар хөдлөлтөөр газрын гадаргуу чичирч, заримдаа эвдрэлд орно. Газар хөдлөлтөөр хөрсний гулсалт үүсэж, галт уул идэвхижиж болно. Томоохон газар хөдлөлт далайд тохиолдвол цунами үүснэ. Ерөнхий тохиолдолд газар хөдлөлт гэдэг ойлголтод байгалийн болон хүний нөлөөгөөр үүсэх бүх төрлийн чичирхийлэлийг багтааж байна. Газар хөдлөлт нь царцдаст үүсэх хагарал, ихээхэн хэмжээний хийн ихэвчлэн (газрын гүн дэх метан) шилжилт, галт уулын үйл ажиллагааны идэвхижилт, хөрсний гулсалт, минаны тэсрэлт, цөмийн бөмбөгийн туршилт зэргээр үүснэ. Газар хөдлөлт үүсэж байгаа голомтыг гипоцентр буюу фокус гэх ба гипоцентрын эгц дээр, газрын гадаргуу дээхи цэгийг эпицентр гэнэ. Газар хөдлөлт болоход яах хэрэгтэй вэ? • Ойртон ирж байгаа газар хөдлөлтийн гамшгийн шинж тэмдгүүд: байшин донслон хөдлөх, чийдэнгийн бүрхүүл болон өлгөөтэй эд зүйлс савах, шилэн сав суулга харших, дуугарах, хагарч буй шилний чимээ гарах, хүнгэнэсэн дуу ойртох. Ийм шинж тэмдэг мэдрэгдвэл байшин барилгыг орхих, байгаа хүмүүсийг түргэн гаргах, эсвэл тасалгааны аюулгүй байрыг эзлэх хэрэгтэй. • Газар хөдлөлтийн үед өөрийгөө 15-20 секундэнд аврах хэрэгтэй байдаг. • Байгалийн гэнэтийн гамшиг тохиолдоход аль болох тайван, маш хурдан, өөртөө итгэлтэй, аюулгүй байдлаа хангаж өөрийнхөө болон аюулд өртсөн хүний амь насыг аврах хэрэгтэй • Газар хөдлөлтийн үед хамгийн аюулгүй газар нь байшин барилгаас хол гудамж, талбай юм. • Хэрвээ автомашинтай явж байхад чинь газар хөдөлбөл нэн даруй байшин барилга, өндөр мод, шонгоос хол зогсож машины кабинаасаа гаралгүй газар хөдлөлтийг зогсохыг хүлээх хэрэгтэй. • Газар хөдлөлтийн эхний түлхэлт болсны дараа байшинг хамгийн дөт замаар орхин гарах хэрэгтэй. Энэ замыг урд нь мэдэж судлан, харагдах орчин хязгаарлагдсан ч олж чаддаг байх ёстой. Хэн нэгэн өөрөө явж чадахгүй байвал түүнд туслах буюу аюулгүй газар өргөн гаргах хэрэгтэй. • Өөрт хэрэгтэй болон бичиг баримт, мөнгөө биедээ авч гарах хэрэгтэй. Өөр зүйлд цаг үрсний хэрэггүй. • Бүтэн үлдсэн шатаар буух хэрэгтэй. Хэрэв байхгүй бол аваарын гарц ба галын шатаар буух хэрэгтэй.Бууж байх үедээ байшингийн бүтцийг байнга харж, унаж буй зүйлээс гэмтэл авахаас болгоомжлох, онгойхгүй хаалга үүдийг эвдэх хэрэгтэй. • Газар хөдлөлтийн үед цахилгаан шатыг хэрхэвч ашиглаж болохгүй. Дээрхи газруудаар буух аргагүй тохиолдолд олс, орны даавуунуудыг холбон дулааны шугам болон хүнд зүйлд сайн бэхлээд цонхоор буух хэрэгтэй.Энэ аргаар хүүхэд, хөгшид, гэмтэж бэртсэн хүмүүсийг буулгаж болно. • Байшингийн дээд давхраас газар руу үсрэх нь маш аюултай.Энэ аргыг газарт аврагч нарын бэлтгэсэн талбай байгаа үед хэрэглэж болно. • Газар хөдлөх үед шат ба түүний талбайд бөөнөөр цугларах, дээвэр өөд гүйж болохгүй. • Орон сууцаа орхихдоо цахилгаан болон хийн тоног төхөөрөмжүүдээ салгах нь зүйтэй. Хаалга түгжих, хамгаалалтын системээ залгах гэж цаг бүү үр. • 1 давхар байшин болон байшингийн 1 давхраас цонхны шилэнд өртөж гэмтэлгүйгээр цонхоор гарч болох юм. • Байшин дотор хамгийн аюул багатай газар нь капитал /даацын/ хананы хажуу булан, түүнд гаргасан нүх /хаалга, цонх/ байдаг. Ийм газрыг эзлэхдээ биедээ ус, хоол хүнсний нөөц, эм авах хэрэгтэй.Толгойгоо гараараа хамгаалан явган сууж урагш тонгойх, эсвэл хананд нүүрээ нааж зогсох, даацын ханыг даган доошоо харж хэвтэх хэрэгтэй. • Аюулгүй газар гарсан хүмүүс хүүхэд, хөгшдөө дундаа оруулж тойрог хэлбэрээр бие биедээ наалдан шахаж зогсох нь зүйтэй. • Орны дээр ба хажууд дээрээс унаж гэмтээх зүйлийг байрлуулж болохгүй. • Гэртээ чүдэнз, лаа, гар чийдэн гэх мэт нөөц гэрэл үүсгэгчийг хадгалах, хүн бүр хаана байгаа, яаж ашиглахаа мэддэг байх. • Гэртээ аль болох удаан хадгалагдах хүнсний нөөцтэй байх. • Анхны тусламж үзүүлэх эмийн сан айл бүрт байх ёстой. • Зөөврийн хүлээн авагч, радио зэрэг мэдээлэл хүлээн авах хэрэгсэлтэй байх. • Гэрт сайн таглаатай саванд нөөц ус заавал байх хэрэгтэй • Гэртээ амархан шатдаг болон хортой, тэсэрч дэлбэрдэг бодис, буцалсан халуун ус агуулсан савыг хадгалахгүй байх. • Газар хөдлөлтийн үед том тавилгууд нааш цааш хөдөлдөг учраас дарагдаж бэртэхээс сэргийлж аль болох хананд бэхлэх нь дээр. • Нурсан барилгаас өөрсдөө гарч чадахгүй тохиолдолд тусламж хүлээж аврах ажиллагааг хөнгөвчилөхийн тулд дуу чимээ гаргах, даавуу болон гараар даллах, харанхуй үед гэрэл гэгээ гаргах хэрэгтэй. • Нурж хэмхэрсэн байшингийн ёроолоор явж болохгүй • Гал гарсан тохиолдолд яаралтай унтраах арга хэмжээ авах • Хийн хоолой эвдэрсэн үед тэсрэх аюулаас сэргийлж салхи оруулж агааржуулан, гал гарахаас урьдчилан сэргийлэх • Хэрэв таныг гудамжинд явж байх үед газар хөдөлж эхэлвэл маш түргэн хугацаанд байшин барилга, хашаа, шонгоос хол аюулгүй газар очих ёстой. Энэ үед байшин барилга нурж, тоосго, шилний хагархай, тагт, дээврийн эд зүйл, цонхны хүрээ, хавтан , рекламны самбарын эд зүйл унаж амь насанд чинь аюул учруулж болно.
Category: Xичээл | Views: 449 | Added by: Snoopy | Rating: 0.0/0
Total comments: 2
2 Hmkkdb  
0
generic atorvastatin 40mg <a href="https://lipiws.top/">generic atorvastatin</a> lipitor order online

1 TTTT  
0
oilgsn

Name *:
Email *:
Code *:
Xайx
Xурдан Бүртгүүлэx
You can't use global blocks in the blocks of Design Builder.

You can copy global block content directly into this block.
Calendar
«  April 2011  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Entries archive