Friday, 2024-11-22, 7:16 PMWelcome Guest | RSS
8Б(ш) ангийн site Манай багш дэлxийд нэрээ дурсгаx багш нap
Үндсэн Цэс
Туслаx цэс
8б(ш) ангийн Туxай [7]
Тоглоом [5]
Программ [6]
Манай Сургууль [0]
Бидний Туxай [2]
Мэдээ Мэдээлэл [8]
Xичээл [24]
Чаат
Санал асуулга
Rate my site
Total of answers: 17
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Нэвтрэx Xэсэг
Main » 2011 » April » 27 » Их Монгол Улс ба Монголын Эзэнт Гүрэн TYYX
4:08 PM
Их Монгол Улс ба Монголын Эзэнт Гүрэн TYYX
Монгол аймгуудын хооронд байнга явагдаж байсан өшөө хорсол авахын төлөөх тэмцэл нь түүнийг өөрийн бүхий л хүч чадлаа дайчлан улс орноо нэгтгэхэд чухал түлхэц болсон. Тухайлбал, Амбагай хаан: “Би Татар аймагт баригдав. Таван хурууны хумсыг тамтартал, арваг хуруугаа барагдтал миний өшөөг авахыг оролдогтун” гэж хэлж, байхад Өэлүн эх: “Та нар нэг эцгийн хөвгүүд байтал юунд тэгж маргалдана! Одоо сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй байгаагаа мэдэх биз. Ийм бол бид тайчууд нараас яаж өшөөгөө авч чадна” гэж сургамжилдаг билээ. 1. Тэмүүжин Монгол туургатныг нэгтгэсэн нь Тэмүүжиний бага нас. Тэмүүжин 1162 онд одоогийн Хэнтий аймгийн нутаг Онон мөрний Дэлүүн болдог гэдэг газар Есүхэй баатрын Өэлүн хатнаас төржээ. Тэмүүжинг 9 настай байхад Есүхэй баатар Хонгирадын Дай-Сэцэний охин Бөртэтэй сүй тавьж, буцах замдаа Татаруудад хорлогдож нас баржээ. Өэлүн хатан хэдэн өнчин хүүхдийн хамт үлдэж, Есүхэйн захиргаанд байсан овог тайчууд аймагт дагаар оржээ. Есүхэйн хөрөнгө малаас зөвхөн 8 шарга морь, нэг оготор хонгор морьтой үлдсэн Өэлүн хатан хүүхдүүдээ мойл, гичгэнэ, мангираар тэжээж, хүүхдүүд нь том болохын хамт загас барьж, тарвага зурам агнаж эхээ тэжээж байсан. Өэлүн хатан хэдий ядуу зүдүү амьдарч байсан боловч хүүхдүүдээ жинхэнэ язгууртны ёсоор хүмүүжүүлж өсгөсөн. Тэмүүжиний үзэл санаа бүрэлдэн тогтоход нөлөөлсөн хүчин зүйлүүд гэвэл : Нэгдүгээрт, Язгууртан гарал нь хаан ширээг эзэлж бутарч сарнисан улсаа нэгтгэх гэсэн үзэл санааг бадраан хөгжөөж байсан. Тийм ч учраас Тэмүүжин, хатан Бөртийг буулгаж ирсний дараа хадам эхийн охиндоо өмсгөл болгож өгсөн хар булган дахыг эцгийн анд Хэрэйдийн ван Тоорилд бэлэг болгон өргөж, хагарсан улсаа цуглуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсдэг. Хоёрдугаарт, Тэмүүжиний бага ба идэр насны амьдрал нь түүнийг ихээхэн тэсвэр хатуужилтай болгон хүмүүжүүлэхэд нөлөөлсөн. Тухайлбал, “Монголын нууц товчоо”-нд өгүүлж байгаагаар Тайчууд аймгийнхан “Хурганы үс гуужив, төлөгний бие төлжив” гэж довтлоход бүгд ес хоног унд хоолгүй хоригддог, тайчуудад баригдаад дөнгөтэй, усны хоригт хэвтэж өнгөрөөдөг, халуун наранд унгастай тэргэнд байгаагаас эхлэн 8 шарга морио аваад гурван өдөр, гурван шөнө явж ирдэг зэргээс тодорхой. Энэ талаар: Шүлсний хөөсөөр ундалж Шүдний махаар хооллож улс орноо нэгтгэсэн гэж хэлж байдаг. Гуравдугаарт, Монгол аймгуудын хооронд байнга явагдаж байсан өшөө хорсол авахын төлөөх тэмцэл нь түүнийг өөрийн бүхий л хүч чадлаа дайчлан улс орноо нэгтгэхэд чухал түлхэц болсон. Тухайлбал, Амбагай хаан: “Би Татар аймагт баригдав. Таван хурууны хумсыг тамтартал, арваг хуруугаа барагдтал миний өшөөг авахыг оролдогтун” гэж хэлж, байхад Өэлүн эх: “Та нар нэг эцгийн хөвгүүд байтал юунд тэгж маргалдана! Одоо сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй байгаагаа мэдэх биз. Ийм бол бид тайчууд нараас яаж өшөөгөө авч чадна” гэж сургамжилдаг билээ. Тэмүүжин өөрийн хүч чадлаа улам сэлбэж, бусад аймгуудыг эзлэхийн тулд анд нөхдийн дэмжлэгт тулгуурлан Монгол аймгуудыг ээлж дараагаар өөрийн захиргаандаа оруулсан. Үүнд: 1. Мэргидийг сөнөөсөн нь. 1185 онд Ван хан Тоорил, Жамуха андын тусламж дэмжлэгтэйгээр гурван Мэргидийг довтлон хүн, малыг нь олзлон авсан. Гэвч Тэмүүжин Жамуха гоёрын дунд хагарал гарсан. Тэр хоёр Мэргидийг ялсны дараа нэг жил хагас хамт нутаглаж явсан. Тэмүүжин Жамуха хоёр бол хамаг Монголын язгууртны дотроос Хотула хаанаас хойш бараг эзэнгүй байсан хаан ширээг эзлэхийг хүссэн хүмүүс байжээ. Тэмүүжин Жамухатай хамт байх хугацаандаа түүний албат ардыг өөртөө татах талаар ихээхэн анхаарсан байв. Учир нь Тэмүүжин, Жамухаас салж ннүсэн шөнө гэхэд 20 гаруй их, бага овог аймгийн толгойлогч нар Тэмүүжинд дагаар нийлснийг дурдаж болно. Тэмүүжин, Цэнхэрийн голын Хар Зүрхэний Хөх нуур гэдэг газар буудаллан байхад Хотула хааны хүү Алтан, зүрхэн аймгийн толгойлогч Сача-Бэхи нар зөвлөлдөн 1189 онд Тэмүүжинг Хамаг Монголын хаанд өргөмжилжээ. Алтан, Хучир нар Тэмүүжинг хаанд өргөмжилсөн зорилгоо тодорхойлж хэлэхдээ: “Олон дайнд оройлж, онц гоо охидыг олзолж, орд сайхан гэрийг авах”, “харийн иргэдийг довтолж хацар гоо хатдыг олзолж хатир сайт агтыг хөөж авчрах”, “ороо гөрөөс, ойн бугыг авлах” хэргийг толгойлуулах зорилгоор түүнийг хаанд өргөмжилсөн гэжээ. Нөгөө талаар хаан эзний үгийг дуулгавартай биелүүлэхийг андгайлж, эд хөрөнгө, амь насаа дэнчин тавьж байгаа нь Тэмүүжиний цаашид амжилт олоход ихээхэн нөлөөлсөн. Энэ талаар: “Хан Тэмүүжин чиний Хатуу зарлигийг хайхрахгүй явбал Хатан эмээс хагацуулан салгаж Хамаг юмыг Хамран авч Хар толгойний минь Хаяж одогтун” гэжээ Ийнхүү тэмүүжинийг Чингис хаан гэж нэрлэж байхаар тогтов. Чингис хаан гэдэг нь Тэнгис далай гэсэн утгатай үг болно. Тэмүүжин хамаг Монголын хаан болоод зарим ёс дэглэмийг тогтоож, өөрийн байр суурийг бэхжүүлэх зорилгоор доорх шадар нөхдийг бий болгож өөрийгөө хүрээлүүлсэн. Үүнд: · Хоромсого саадаг агсагчид · Буурч /тогооч/ · Тэрэгч · Чэрби /орлны боол шивэгчин нарыг захирагч/ · Хоньчид, адуучид · Хол ойрыг суравлжлагч газарч · Орд өргөөний бүх хэргийг ахлагч зэрэг болно. {mospagebreak} 2. Хэрэйдийг байлдан дагуулсан нь. 1194 онд Хэрэйд улсын дотор эюдрэл гарч Тоорил хан дүү Эрх Хартай муудалцсан бөгөөд Тоорил Эрх Харыг алахыг завдахад тэр найман аймагт зугтан очсон. Найманчууд Эрх Харыг өмгөөлөлдөө авч Хэрэйдийн нутагт үлэмж хэмжээний цэрэг оруулснаас тоорил дарагдаж, нутгаас зайлан баруун зүг зугтсан. Тоорил хан 1196 онд арайхийн Монгол нутагт орж ирж Чингис хааны хамгаалтанд орсон. 1203 оны намар Чингис хаан Ван ханыг санамсаргүй байхад нь Зэгзгэр Өндөрийн Зээр хавцлын аманд бүслэн, гурван өдөр, гурван шөнө үргэлжилсэн байлдаанд Хэрэйдүүд ялагдан Ван хан, хүү Сэнгүмийн хамт зугатан улмаар нас барсан. Үүгээр Хэрэйдүүд бүр мөсөн мөхсөн. /1199 онд Наймантай байлдах явцад Ван хан нүүж одсоноор Тэмүүжин тэр хоёрын хооронд эвдрэл гарсан/ 3. Татартай байлдсан нь. 1196 онд Алтан улс Татаруудтай хоорондын зөрчлөөсөө болж байлдсан бөгөөд түүнд Чингис хаан, Тоорил хан нар ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Иймд Алтан улсын хаан Тоорилд ван хан, Чингист Чаутхури /язгууртан/ гэдэг цол олгосон байна. Энэ бол татаруудад өгсөн анхны том цохилт байв. 1202 онд Чингис хаан Тататруудын эсрэг дахин байлдаж, Халх нөмрөг голын орчимд бут цохиж, хэзээнээс өш хонзонтой байсан татаруудыг тэрэгний булд хэмжин устгаж, татарын ноён Их Чэрэний охин, эгч дүү Есүй, Есүгэн нарыг олзлон хатан болгожээ. 4. Наймантай байлдсан нь. 1199 онд Тоорил Тэмүүжин хоёр хамтран Найманы эсрэг довтолсон. Найманы буюруг цэргээ цохигдож хүч нь суларсан. Харин буюругийн ах Таян хан ихээхэн хүчтэй хэвээр байсан. 1204 оны хавар Тэмээн хээр гэдэг газар Чингис хаан их хуралдай зарлаж Наймантай байлдах эсэх тухай асуудлыг хэлэлцсэн ба мөн оны зуны эхэн сард Халх голоос цэргээ хөдөлгөсөн. Энэ үед Тян хан хангайн нурууны Хачир ус гэдэг газар байв. Таян хан, Чингис хаан хоёрын цэрэг Орхон голын цохигдсон. Энэ байлдааны үеэр Таян хааны ордонд ажиллаж байсан Уйгар овгийн түшмэл Тататунгаг Хасар олзлон авсан бөгөөд хожим багшаа гэж үзэж байсан. Найманыг дарсны дараа 1204 оны намар Чингис хаан Мэргидийг Тогтоа бэхийг байлдан дарсан. Жамуха Найман нартай хамтран Чингисийн эсрэг байлдахыг эрмэлзэж байсан боловч Найманы цэрэг дарагдаж магадгүй хэмээн болгоомжлон, шадар хүмүүсийн хамт зайлан одсон. Түүнийг шадар нөхөд нь баривчлан авч Чингист хүргэж ирснийг цаазалжээ. Ингээд Чингисийн хамгийн гол өрсөлдөгч үгүй болов. 1206 он болоход “Нууц товчоо”-нд өгүүлснээр эсгий туургатан улсууд цөм Чингис хааны захиргаанд нэгджээ. Тэмүүжин Монголын олон аймаг, ханлигийг эрхэндээ оруулсаны дараа барс жил буюу 1206 онд Онон мөрний эхэнд есөн хөлт цагаан тугийг мандуулан Их хуралдай чуулж, Монгол туургатныг нэгтгэн захирах төв улсыг албан ёсоор тунхаглаж улсын нэрийг Их Монгол хэмээн зарлав. “Монголын нууц товчоо” зэрэг тулгар бичигт улсын нэрийн тухай дурдсангүй боловч Чингисийн орыг залгасан Өгэдэй “Их Монгол Улсын Далай Хааны тамга” хэмээсэн үсэг бүхий төрийн тамгатай байсныг үндэслэн Чингисийн байгуулсан нэгдмэл улсыг Их Монгол хэмээн нэрлэдэг. Ийнхүү Байгаль далайгаас урагш Хятадын Цагаан хэрэм хүртэл, Хянганы нуруунаас өрнө зүг Алтайн улсыг давсан асар уудам нутаг дэвсгэр дээр Монгол хэмээх нэн хүчирхэг улс нүүдэлчдийн соёл иргэншлийн томоохон төв байгуулагдав. Тэмүүжиний Монгол угсаатныг нэгтгэх талаар явуулсан үйл ажиллагаа амар хялбар байгаагүй бөгөөд ихээхэн урт хугацаа зориулсан гэж болно. Тэмүүжиний Монгол угсаатныг нэгтгэх үйл ажиллагааг дараахь 2 үед хувааж үзэж болох юм. a. Хамаг Монголын хаан болсон үе. /1174-1189/ Энэ үеийн зорилго нь өөрийн байр сууриа бэхжүүлэх, хуучин Есүхэй баатрын захирч байсан улсуудыг захирч “бутарсан улсыг бөөгнөрүүлэх”, “хагацсан улсыг хамтатгах” тэмцэл байсан бөгөөд энэ тэмцэл 15 жил үргэлжилжээ. b. Их Монгол улсыг байгуулсан үе. /1189-1206/ Энэ үеийн гол зорилго нь бүх Монгол туургатныг нэг захиргаанд нэгтгэж, нэгдмэл улс байгуулахад чиглэгдсэн ба үүнд 17 жил зориулагджээ. Ийнхүү Чингис хаан Монгол туургатныг нэгтгэж Их Монгол улсыг байгуулах гэсэн нийгмийн шаардлагыг амжилттай биелүүлсэн нь нүүдэлчдийн соёл иргэншлийн хөгжилд гарсан томоохон дэвшил гэж үзүүштэй. Нүүдэлчдийн соёл иргэншлийн төв буюу Их Монгол улсыг байгуулсны гол ач холбогдол нь : Нэгдүгээрт, Монголын нэгдсэн улс байгуулагдсанаар Монголын нийгмийн хөгжилд саад тотгор болж байсан олон аймгуудын хоорондын олон жилийн тасралтгүй аян дайн намжиж, саланга тасархай байдлыг эцэс болгосон. Хоёрдугаарт, Монгол аймгууд нэгэн захиргаанд нэгдсэн нь Монгол улсын цаашдын хил хязгаар бүрэлдэн тогтох нөхцлийг бүрдүүлсэн. Гуравдугаарт, Монгол аймгууд нэгэн захиргаанд нэгдэж, улмаар Монгол угсаатан бүрэлдэн тогтох үндсийг бүрдүүлсэн. Дөрөвдүгээрт, Нэгдсэн улс байгуулагдсанаар Монгол аймгуудын нутгийн аялгуунууд харилцан бие биедээ шингэн уусаж улмаар монгол хэл бичиг, утга зохиол бүрэлдэн тогтох нөхцөл бүрдүүлсэн. Тавдугаарт, Их Монгол улс байгууллагдсанаар тус орны тусгаар тогтнол бие даасан байдал бэхжиж харь орны тухайлбал, умард Хятадын Алтан улсын байнгын өнгөлзлөгийг өргөжүүлэхэд ихээхэн нөлөөлсөн. Зургадугаарт, Төр улс, ахас ихэсээ дээдлэн хүндлэх, тэдний үг сургаалийг үеийн үед хадгалж, “Монгол өв уламжлал” бүрэлдэн тогтох үндсийг тавьсан. Чингис 1206 онд Монголын нэгдсэн улсын хаан болсны дараа шинэ тогтсон улсаа төвхнүүлэх зорилгоор засаг захиргаагаа шинээр тогтоож, байнгын цэргийг зохион байгуулах ажлыг хийсэн. Чингис өөрийн улсын нутаг дэвсгэрийг өргөтгөх, бусад орныг эзлэх бодлого баримталсан. Юуны түрүүнд Найман улсын үлдэгдлийг дарахыг чухалчилж эзлэн авсан. Чингисийн сүр хүчнээс айсан аймгууд дагаар орох болсон. 1207 онд Киргисүүд Чингист дагаар орсон. Үүний дараа 1207 онд Чингис хааны ахмад хүү Зүчид баруун гарын цэрэг өгч ойн иргэдийг дагуулахаар мордов. Ойрадын ноён Худуга бэхи Зүчид биеэр бараалхаж сайн дураар дагаж оров. Ийнхүү Ойрадууд дагаар орсон нь Монгол улстай Уйгарууд шууд хил залгах болсон. Уйгарын эзэн Мдүүд элчээ илгээж түүнд дагаар орсонд Чингис хаан тавдугаар хөвгүүнээ болгоё гээд Алалтун бэхи охиноо өгсөн. {mospagebreak} Чингис хаан Монголын нэгдсэн улс байгуулсаныхаа дараа өөрийн байр сууриа бэхжүүлэх, цаашид гадаадын бусад орныг нөлөөндөө авах зорилгоор зарим шинэчлэлүүдийг хийсэн. Үүнд. Төр засаг, захиргааны хүрээнд : 1. Мянганы систем. Чингис хаан улсаа 95 мянганы системд хуваасан нь цэргийн төдийгүй иргэний засаг захиргааны хамгийн тохиромжтой зохион байгуулалтын хэлбэр болов. Иймд Мянганы ноён нь зөвхөн цэрэг толгойлох төдийгүй төрийн аппаратын нэгжийг үе улиран захирч байв. Мянганы зохион байгуулалт нь гол, баруун, зүүн гар гэж 3 түмэнд хуваагдах бөгөөд гол хэсгийг Чингис хаан өөрөө, үлдсэн хоёрыг Мулухай, Боорчи нарт захируулж байв. Мянганы системийн ач холбогдол нь. · Монгол улсад байнгын хүчирхэг армийг байгуулах үндсийг бүрдүүлсэн · Мянганы ноёныг их төлөв Чингис хаанд үнэнчээр зүтгэсэн хүмүүсээр тавьж байсан нь Чингис хааны төдийгүй, түүний угсааныхан, язгууртнуудын байр суурийг бэхжүүлсэн. · Мянганы ноёныг томилж тэдэнд мянган өрхийг үе улируулан захирах эрх олгосон нь тодорхой нутаг дэвсгэрт хүмүүсийг дур зоргоороо захирч байх боломж олгосон. · Нүүдлийн мал аж ахуйтныг удирдах, тэднээс албан татвар авах зохистой нэгжийг бий болгосон байна. 2. Газар өмчлөл. Монгол улсын бүх газрын дээд өмчлөгч нь Чингис хаан байжээ. Тэр үед газар эзэмшил нь 3 хэлбэртэй байв. a. Улсын буюу мянгатын нутаг. Мянганы нутаг нь цэргийн захиргааны нэгж байхын зэрэгцээгээр харьяат мянгатын нутаг дэвсгэр болж байсан. Мянгатын иргэд нь нутаг дэвсгэрийг ашиглах дадал, заншил, нүүдлийн мал аж ахуйн онцлогоос шалтгаалан нийтээрээ ашиглан эзэмшиж байжээ. Гэвч Мянгатын нутаг билчээрийн эрхлэн мэдэгч нь Мянгатын ноёд байжээ. b. Дархалсан газар. Дархлан олгосон газар нутагт Чингисээс Сорхон Шар, Хорчи, Илжигдэй зэрэг ноёдод олгосон соёрхол газар болно. Тийм дархалсан газрын нутгийн эзэд уул газраа үе улируулан захирдаг ба тэрхүү газар дээр оршин суугчид нь улсын албан уургээс хэлтэрсэн, гагцхүү харьяат эзэндээ алба татвар төлдөг байв. c. Соёрхлын газар. Соёрхолын газар бол Монголын хаанаас эхний үед төрөл төрөгсөддөө олгосон газар бөгөөд суурьшмал аж ахуйт орны муж, тариалангийн талбай, мал хөрөнгөнөөс татвар авах замаар үүрд өмч болгон өгсөн газар юм. Тухайлбал, Шихихутагт олгосон “Байшин гэртэй, балгас хоттой” иргэд бол тэдний соёрхол газар, өмч нь юм. 3.Төрийн бүтэц зохион байгуулалт. * Төрийн дээд эрхийг Чингис хаан барьж түүний дараа ерөнхий сайд буюу улсын ван, төрийн заргач, шадар сайдууд, төрийн зайран ордог байв. Тэдгээрийн дараа Монголын төрийг байгуулахад хүчин зүтгэж онцгой гавъяа байгуулсан Чингис хааны шадар 9 өрлөгүүд ба дархдууд ордог байв. Дархан цолоор шагнагдсан хүн аливаа алба татвараас бүрэн чөлөөлөгдөх эрхтэй байв. * Чингис хааны шууд удирдлага дор “Сэцдийн зөвлөл”, “Их хуралдай” байжээ. Чингис хаан тулгамдсан асуудалд “Сэцдийн зөвлөл”-д хандан тэдний санал зөвлөгөөнийг сонсдог байжээ. “Их хуралдай”-д хаан, хан хөвгүүд, дүү нар том ноёд, тэр үеийн том албан тушаалтнууд оролцож хаан сонгох, байлдах, найрамдах зэрэг цаг үеийн онцгой чцхал асуудлуудыг хэлэлцдэг байжээ. * Монголын төрийн аппаратад бий болсон нэгэн шинэ зүйл бол улсын их заргач гэдэг тушаал бөгөөд шүүхийн бүх хэргийг түүний хяналтанд гүйцэтгэдэг байв. Монголын төрийн анхны их заргач бол тэр үеийн төрийн их зүтгэлтэн Шихихутаг байжээ. Чингис түүнд улсын бүх шүүн таслах хэргийг захируулж, шүүн тасалсан хэргээ цагаан цаасанд хөх бэхээр бичиж тэмдэглэн үлдээж байхыг тушааснаас гадна Шихихутагийн таслан шийтгэсэн хэргийг хэн боловч өөрчлөх эрхгүй, мөрдөн дагаж байхаар тогтоожээ. * Монгол улсын төрийн гол хууль нь “Их засаг” байжээ. “Их засаг” хууль өнөө үеийг хүртэл бүрэн бүтэн уламжлагдан ирээгүй бөгөөд түүний зөвхөн хэдэн зүйл нь судар бичигт тэмдэглэгдэн хоцорчээ. “Их засаг” хуулийн гол агуулга нь язгууртан ангийн эрх ашгийг хамгаалахад эсрэг хандсан байна. Тухайлбал, бидэнд мэдэгдэж байгаа 36 зүйлээс 13 нь даруй алах ял байжээ. “Их засаг”-т хаан өргөмжлөх ёс, олон улстай харилцах журам, улсын их хуралдай, ард иргэний албан үүрэг, дархлах ёс, эр цэрэг, ав хоморго, санхүү, алба гувчуур, эрүү, иргэний хууль, гэр бүл, өвлөх эрхийн тухай тус тус дурджээ. Харц ардыг нэг аравнаас нөгөө арванд, нэг зуутаас нөгөө зуутад дур зоргоороо шилжихийг хатуу хориглож, зөрчсөн хүэд шууд алах ял оноохоор заажээ. Мөн “Их засаг” хуулинд цэргийн зохион байгуулалт, сахилга батыг чангатгахад чиглэсэн нилээд заалтууд байдаг. * Хишигтэн хэмээх шадар цэрэг. Хишигтэн гэдэг нь хишиг хайр гэсэн үг биш, харин малын хишиг, хариулах дэс дараа-ээлжийг хэлэх утгатай ээлжийн цэрэг гэсэн үг болно. Хишигтэн нь өдөр шөнийн ээлж бүхий байжээ. Шадар хишигтэн цэрэг нь Монголын зэвсэгт хүчний гол мөхлөг байлаа. Монгол улсыг байгуулсны дараа Чингис хаан хишигтний тоог түм хүргэж нарийн зохион байгуулалттай болгосон. Хишигтэн цэрэгт гагцхүү түмт, мянгат, зуут, аравтын ноёд, мөн чинээлэг малчдын дотроос эрүүл чийрэг, цэргийн эрдэмд шалгарсан залуусыг нарийн сонгон авдаг журамтай байжээ. Цэргийн албанд ирэхдээ мянганы ноёдын хөвгүүд бүр нөхөр, нэг дүүгийн хамт, зуутын ноёдын хөвгүүд 5 нөхөр, нэг дүүгээ, аравны ноёдын хөвгүүд 3 нөхөр, нэг дүүгээ дагуулж морь унаагаа бэлтгэж ирдэг байжээ. Өдрийн манааг 4 ээлжээр тогтоосон бөгөөд 4 ээлжийг хишиг /ээлж/ хэмээн нэрлэдэг байжээ. Хишигтэн цэрэг дайн байлдааны цагт Монгол цэргийн гол цөм болж, энхийн цагт шууд үүргээс гадна бусад элдэв ажил эрхэлдэг байжээ. Чингис хаан хишигтний гүйцэтгэх үүрэг, дэгийг шинээр тогтоосон. Энэ ёсоор хишигтэн цэрэг нь дотроо хорчин, хэвтүүл, баатар цэргүүд, торгууд гэсэн 4 үндсэн хэсгээс бүрдэж ажил үүргийн тодорхой хуваарьтай байжээ. a. Хорчин. Хорчин гэдэг нь хор хэмээх нум сум гэсэн үгнээс гаралтай. Иймд хорчин нь нумчин гэсэн үг учир нум сум агсагчид хэмээн хэлж болно гэж түүхч Д.Гонгор бичжээ. Мөн Хорчин нь хааны орд өргөөг өдрийн цагаар хамгаалах гол үүрэгтэй бөгөөд наран шингэхээс өмнө хэвтүүлд ажлаа, нум сумаа хүлээлгэж өгөөд ордноос гарч хонох үүрэгтэй байв. Маргааш өглөө нь Хорчин ирж Чингис хаан, түүний хан хөвгүүдийг хоол идтэл уяаны тэнд хүлээж байгаад дотогш орж нум сумаа авч ажил үүргээ гүйцэтгэдэг журамтай байв. Хорчин бүгд 1000 хүнтэй байжээ. b. Хэвтүүл нь шөнийн цагт хааны өргөө ордыг хамгаалах үүрэгтэй. Хэвтүүл нь хааны орд гэрийг хамгаалж амар амгалан хонуулна. Гэсэн утгатай үг ажээ. Иймд хэвтүүлийн үүргийг маш тодорхой зааж өгсөн байдаг. Тухайлбал, наран шингэсний хойно ордны хойгуур урдуур явах хүнийг хэвтүүл манаач нар барьж хоноод маргааш өглөө байцаан асууна. Хэвтүүл халаагаа ирэхэд тэмдэгээ шилжүүлж өгөөд гарч явна. Хэвтүүл нь шөнө ордны орчим байж үүдийг харгалзаж, орохыг завдах хүний мөрийг мөлт цохиж, толгойг тоншин цавчина. Тэр ч бүү хэл хэвтүүлийн тоо нь маш нарийн нууцлагдсан байх ба тоог асуусан хүний тэр өдрийн унасан эмээлтэй, хазаартай морь, бүрэн хувцасыг хэвтүүл авах эрхтэй байв. Мөн ордны зарц, шивэгчин болон тэмээчин, үхэрчин нарыг захиран мэдэж бас ордны гэр тэргийг хариуцдаг байв. Тэд туг, хэнгэрэг, дөрөө, жадыг хариуцна. “Аяга савыг мөн хэвтүүл даргалтугай. Бидний унд идээг хэвтүүл даргалтугай. Унд идээ хор хомс бол идээг түгээхдээ даргалсан хэвтүүлийн зөвшөөрөлгүйгээр тараан өгч үл болно. Идээг түгээхдээ эхлээд даргалсан хэвтүүлээс хэлэн түгээтүгэй. Орд гэрт орох гарах юмыг хэвтүүл эрхлэн мэдтүгэй. Гэрийн ойр үүдэнд хэвтүүлийн хаалгачин байтугай. Хэвтүүлийн хоёр хүн дотогш орж, их санг түшиж байтугай” гэх зэргээр үүргийг нь “Монголын нууц товчоо”-нд нарийвчлан зааж өгсөн байдаг. Хэвтүүл нь нутаг ус үзэж, хааны орд гэрийг хаана барихыг хариуцаж, орд гэр нүүхэд хэвтүүлүүд баруун зүүн жигүүрт нь явж хамгаалах үүрэгтэй ажээ. Тэмүүжинг Хамаг Монголын хаан байхад хэвтүүлийн тоо 80 байсан бол хожим 1000 болтлоо нэмэгджээ. Эдгээрээс үзэхэд хэвтүүл нь одоогийнхоор тусгай алба, цагдаагийн байгууллагын үүрэг гүйцэтгэж байжээ. Ийнхүү Чингис хаан уг албадыг байгуулж, анхны үндэс суурийг тавьсан байна гэх бүрэн үндэстэй. Түүгээр ч үл барам хэвтүүлд одоогийнхоор бие хамгаалах урлагийг нарийн эзэмших шаардлага тавигдаж байжээ. Тухайлбал, эдгээр “Орохыг завдах хүний мөрийг мөлт цохиж, толгойг тоншин цавчиж хаятугай” гэж зарлиг буулгаж байснаас тодорхой байна. c. Баатар цэргүүд. Энэ нь түмэн хишигтэн цэргээс шилж авч архай Хасарт захируулсан шилдэгийн шилдэг буюу торгон цэрэг юм. Тэдний тоо 1000 байв. Баатар цэргийн гол үүргийг “Монголын нууц товчоо”-нд “Энгийн өдөр ээлжлэх торгон цэрэг болгож, хатгалдан байлдах өдөр хамгийн түрүүнд баатарлуулан явуулъя” гэж тодорхойлжээ. Нөгөө талаар эдгээр торгон цэргүүд нь хааны орд гэр нүүхэд хамгийн түрүүнд явж хамгаалах үүрэгтэй байжээ. d. Торгууд. Энэ үг нь Монгол хэлний “Турхаг” хэмээх үгнээс гаралтай бөгөөд бие томтон, их хүчтэн гэсэн утгатай гэнэ. Иймд тураг биетэн, тураг морь, тураг шувуу гэх зэрэг үг үүсчээ. Энэ нь цаашид торгууд цаашид торгууд гэсэн үг болон хувирчээ. Нөгөө талаар эдгээр хүмүүсийг хайрлан хамгаалж, чухалчлан “торгон” цэрэг гэж нэрлэж байсантай ч холбоотой болов уу. Торгуудууд бүгд 8000 байсан бөгөөд дөрвөн ээлжинд гарч харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж 4 ээлжийн ахлагч буюу Чэрби нарт захирагдана. Нэг ээлжээ тасалбал тодорхой хариуцлага хүлээх ба эхний удаад 3, дараагийн удаад 7, эцэст нь 37 удаа бэрээ занчаад бидэнд бараа болохоос бэрхшээсэн этгээд гэж үзэн хол газар цөлдөг байв. Ээлжинд гарахыг ээлжийн ахлагчид сонсгох үүрэгтэй бөгөөд тасалсан хүнийг шийтгэдэг байв. Гэвч шийтгэлийг ээлжийн ахлагч эдлүүлэх эрхгүй. Ер нь хишигтэн цэргийг ихэд хүндэтгэж үзэх бөгөөд жирийн хишигтэн цэргийг мянганы ноёноос илүү үзнэ, миний хишигтэнтэй тэд хэрэлдвэл мянганы ноёныг шийтгэе гэж Чингис хаан зарлиг болж байжээ. Эдийн засгийн хүрээнд : * Юуны урьд нүүдэлчдийн гол амьжиргаа-мал аж ахуйг хөгжүүлэхэд онцгой анхаарч байсан. Чингис хаан өөрийн билиг сургаальдаа хүн амын хүнс, малын билчээрийн аль алиныг нь тэгш барьж байхыг сургажээ. Нэн ялангуяа адууны талаах их анхаарч байсан нь ойлгомжтой. Тэр цэргийн уналга агтыг ариглан гамнах, ахрчилах тухай тодорхой зөвөлгөө өгч байсан. * Албан татварын нэгдсэн систем тогтоосон. “Монголын нууц товчоо”-нд “шөл шүүс болгож харъяат улсын сүрэг хонь бүрээс нижгээд шилүгэн хонийг жил бүр авч баймуй. Зуун хониноос нижгээд хонийг гаргаж улсын доторх үгээгүй ядуучуудад тусламж болгон өгтүгэй” гэжээ. * Чингис хаан эдийн засгийн бодлогодоо хар оронтой худалдаа арилжааг хөгжүүлэх талаар ихээхэн анхаарч байсан. Гадаад орнуудтай өргөн худалдааны харилцаа тогтооход Алтан улс ихээхэн саад болж байсныг тэмдэглэвэл зохино. Монгол-Хятадын худалдаа нь хилийн буюу алба барих, бэлэг шан өгөх, авах шинжтэй бөгөөд ихээхэн хязгаарлагдмал шинж чанартай байв. Ер нь Чингис хаан хэзээнээс Дундад Азитай дэийн засаг, худалдааны харилцаа тогтоохыг ихээхэн сонирхож басйан учир тэдгээр орноос худалдаачид худалдааны замыг хамгаалах, өртөө буудал байгуулах замын дээрэмчин хулгайч нартай тэмцэх арга хэмжээг авч байсныг тэмдэглэх нь зүйтэй. * Хот суурин газрыг байгуулахад олзлогдсон ард түмний гар урчуудыг өргөн ашиглаж байсан. Тухайлбал, Хархорум хотыг бариулахад ихээхэн анхаарч, бусад орны гар урчуудыг өргөн ашиглаж байв. Цэргийн салбарт : Чингис хаан бол цэргийн нэрт жанжин бөгөөд Монголын үндэсний армийг зохион байгуулж, байлдааны арга тактикийг боловсруулахад ихээхэн хувь нэмэр оруулсан гэж үзэж болно. 1. Цэргийн зохион байгуулалт. Чингис хаан дээр үеэс нүүдэлчдийн дунд байсан аравтын системээр цэргээ зохион байгуулсан бөгөөд арван цэргийн нэг нь бусдаа ахлан захирч, арван аравт зуутын даргад, арван зуут мянгатын даргад, арван мянгат түмтийн даргад тус тус захирагдаж байжээ. Энд цэргийн чанд сахилгыг баримтлахыг шаардана. Хэрэв аравтын дарга харъяа аравнаа захирч чадахгүй бол түүнийг халж, аравныг нь шинэ аравтын даргад өгөх жишээтэй. 2. Цэргийн зэвсэг хэрэгсэл. Цэргийн гол төрөл нь морин цэрэг бөгөөд цэрэг бүхэн нум сумнаас гадна сум хурцлах билүү, цүүц, шөвөг, зүү, утастай явна. Цэргүүд нь хөө хуяг өмсөнө. Монгол цэрэг нь сэлэм, биеэ халхлах бамбай хэрэглэнэ. Ийнхүү Чингис хаан хүнд болон хөнгөн морин цэргийг чадамгай ашиглан байлдаанд авч явна. Хотын хэрмийг эвдэхэд оньсон дүүгүүр, галт сум зэргийг ашигладаг байв. Хотын хэрмийг эвдэхэд оньсон дүүгүүр, галт сум зэргийг ашигладаг байв. Чингис хаан, унаа хөсгө хайр гамтай хэрэглэх талаар ихээхэн анхаардаг байсан. Хотыг эвдэхэд дээрх зэвсэг техникийг ашиглахын зэрэгцээ харь орноос олзлон авсан хүмүүсийг хотыг дайрах хүнд ажилд ашиглана. Мөн урчууд дархчуудаар хот хэрэм эвддэг машин хийлгэх, зэр зэвсэг үйлдвэрлэх ажилд дайчилдаг байв. Хотын буюу хэрмийн дотор гол мөрний гольдрилыг өөрчилж усанд авахуулах арга хэрэглэдэг байв. 3. Цэргийн бэлтгэлийг хангах. Чингис хаан дайн эхлэхээс өмнө тухайн орны гадаад дотоод байдал, зэр зэвсгийг хүч чадал, цэргийн тоо, ард түмний сэтгэл санаа, аялах замын өвс ургамал, цаг агаарын байдал зэргийг маш нарийн судална. Тухайлбал, Сартуул улыг дайлаар мордохын өмнө Бурхан Халдун ууланд гарч тэнгэр бурханд мөргөж байгаа нь түмнийг зоригжуулж, хийж байгаа аян дайнаа зөвтгөхийг оролдож байгаа хэрэг юм. 4. Байлдааны арга тактик. Байлдаанд маш олон төрлийн арга тактикийг чадамгай ашиглана. Үүнд: * Байлдааны нуур байт тактик. Энэ арга тактикийг Хэрэйдийн ван хааныг бүслэн устгахад хэрэглэсэн гэж үздэг. Энэ арга нь дайсныг зориуд хууран мэхэлж хүчийг нь сарниулан салгаж хэсэгчлэн устгах, хуримтлал гол горхи нийлж нуур болохын адил тал талаас нь хумин дайрч, дайсны цэргийг бүслэн устгахад чиглэгдэнэ. Өөрөөр хэлбэл цөөн тооны хүчээр дайсны давуу байдлыг бут цохих явдалд оршино. * Цүүцэн дайны арга. Энэ нь дайсны гол цөмд нэвтрэн орж, улмаар дотогшлон гүн нэвтэрч дайсны цэргийн гол төвийг дотроос нь цүүцдэх мэт цохиж шамдуулан дайсныг сандралд оруулан бут цохих арга юм. Иймд цүүцэн байлдаан нь дайсны гол хүчийг дотроос нь эвдэн бусниулах зорилтыг агуулсан байдаг. Цүүцэн дайны үед юуны урьд цэргийн тэргүүн манлайд хошууч цэргийг оруулж, түүний дараагаар хоёрдугаар сэлбэг хүчийг нэмэн илгээх, заримдаа гуравдугаар нэмэлт хүчийг оруулж дайсныг дотроос нь самруулан байлддаг. Зарим үед дайсныг сандралд оруулахын тулд эмнэг догшин адууг оруулах замаар тэдний хүчийг сарниулдаг байна. * Давших тактик. Цэргийн өмнө хошууч анги явж дайны бэхлэлт боомтыг юуны түрүүнд устгахыг эрмэлзэнэ. Чингисийн алдарт жанжин Зэв, Сүвэдэй нар дайсныг бүслэн хааж, устгах талаар гарамгай чадвартай байв. Хэрэв дайсны хүчийг хялбархан сэтэлж болохгүй бол түр ухарч заримдаа хэдэн өдрийн газарт холдон явж, цөхрөнгөө барж орхисон дур үзүүлэн алга болно. Ийнхүү эсрэг талаа тайвшруулж байгаад гэнэт тал талаас нь хүчтэй довтолно. Цэргийн давших хөдөлгөөнийг алсаас туг далбаагаар удирдах бөгөөд шөнийн цагт бамбараар дохио өгнө. Давших тактикийг Алтан улс, Дундат улсад довтлох үеэр өргөн хэрэглэсэн. Монголын хөнгөн морьт цэрэг цаг үргэлж довтдох буюу нилээд зайтай байж, нум сумаар бороо орох мэт зогсолтгүй харвана. Дайсны хүч нилээд суларч ирэхэд нь хүнд морин цэрэг төв болон хажуу талаас довтолно. Хэрэв дайсан зугатаасан тохиолдолд түүнийг заавал мөрдөн хөөж үлдэгдэлгүй бут цохино. Энэ бол Чингис хааны байлдааны гол зарчим байв. Оюуны соёлын хүрээнд : 1. Шашин бөө мөргөл. Чингис хаан өөрийн амьдралынхаа туршид бөө мөргөлтэй байж, мөнх тэнгэр, хөрст дэлхийг шүтэн биширч байв. Гэвч түүний харьяанд орсон өөр өөр шүтлэгтэй олон ястан үндэстнийг нэг захиргаанд нэгтгэж байхын тулд шашныг алагчлахгүй үзэх, хүн бүхэн өөрийн дуртай шашныг чөлөөтэй шүтэх бодлогыг тууштай явуулж байжээ. Чингис хааны энэ бодлого нь харь орны ард түмнийг биедээ татах, тэдний эсэргүүцлийг хурцатгахгүй байлгахад тодорхой дуганыг хэвээр хадгалж үлдээх, лам хуврагийг цэрэгт дайчлахгүй, албан татвараас чөлөөлөх бодлогыг явуулдаг байв. Гэвч Монгол заншилд харш зарим зан үйл, тухайлбал, лал шүтлэгтэн мал нядлахад толгойгий нь огтолж алдаийг хатуу цаазалж байжээ. 2. Төрийн бичгийг зохиолгосон нь. Чингисийн хийсэн нэг чухал шинэтгэл нь Уйгур бичгийн үндсэн дээр монгол бичгийг зохиолгож улмаар төрийн бичиг болгосон оршино. Чингис 1204 онд 8 нь улсыг дарж Таян хааны бичгийн сайд эрдэмтэн Тататунгаа Монгол цэрэгт баримчлагдсан Чингис хаан эрдэмтэй хүнийг үнэлэн Уйгур бичгээр Монгол үг бичихэд хан хөвгүүдийг зааж сургахаар тушаажээ. Ийнхүү Уйгуржан бичиг хэрэглэх эхлэл тавигдажээ. Чингис чухамдаа уйгур бичгийг монгол хэл аялгуунд тохирох үсэг болохыг ухаарч түүнийг хэрэглэсэнээр эртний согд уйгураас уламжлан авсан үндэсний бигээ улам боловсронгуй болгож сонгодог монгол бичгийн хэл болоход нөлөөлжээ. Ийнхүү монгол бичгийг дэлгэрүүлсэн нь монголын ард түмний оюуны соёлын амьдралд гарсан их өөрчлөлт байв. 3. Эрдэмтэн мэргэдийг ашигласан нь. Чингис хаан эрдэмтэн мэргэд ухаант хүмүүсийг өөртөө ямагт ойр дотно байлгаж тэдний үгийг сонсож хэрэгжүүлэхэд анхаарлаа тавьж ирсэн. Чингис эрдэмтэн мэргэдээс төр улсаа хэрхэн удирдах ард түмэнтэй хэрэхн холбоотой байх хүний оюун санааг хэрхэн өөртөө татах талаар ихээхэн анхаарч ирсэн нь тодорхой байдаг. Тиймээс Чингис хааны үед ухаантан цэцэд мэргэдийн өгүүлсэн бүгдийг хойдод хууль болтугай хэмээн эдүгээ дэвтэрт бичиж үлдээвэл зохино гэж Лувсанданзангийн Алтан товчинд өгүүлсэн болно. Чингис хаан хүний төрөө засаглах ёсыг Тангуудтайн Гоо сэцэнээс асуусан байдаг. Тангуудтайн Гоо сэцэн нь: Хан хүнээс засаглах ёс нь нар мэт үл хождуулах нуур мэт үл голон хатуужих буй хэмээсэн ажгуу. Үүний тайлбарыг 3 өдөр эс олсонд Гоо сэцэн хан хүнийг нар мэт бүү хождуул хэмээх минь наран ургаваас сайн ба мууд, амьд ба үхсэнд тэгш харуул гэгээнээ хүргэюү. Хан хүн тэр мэт тэгш сэтгэлт боловоос их улсын дуран яахин хочирху. Нуур мэт бүү гол хэмээх минь нуурт сайн ба муу бээр усанд орьюу. Сайн муу адгуусан услан ороод буртагдаваас нуур тэд бүгдийг үл голон шингээюү. Хан хүн тэр мэт сэтгэл сайн муу бээр үг сонсовоос үнэн худал зан гүехэн үгс сонсвоос өргөс хатгах үгэнд үл орон тэгш болгож сонсвоос их улс яахан эвдрэх хэмээсэн ажгуу. Энэ мэтээр төрийн үйл хэрэгт олон эрдэмтэн мэргэдийг авч ашиглаж байв. Чингис Чань Чунь бумбын үгийг маш анхааралтай сонсож хүндэтгэж байсныг дурьдвал зохилтой. Түүнчлэн өөрийн орны төдийгүй “тухайлбал 9 өрлөг” гадаад орнуудын элч төлөөлөгчдыг хүндэтгэн үг сургаалыг нь сонсож байв. 4. Чингисийн билиг сургааль. Чингис бол эрдэмтэн мэргэд төдийгүй улс орныг удирдах аж ахуйг хөтлөх хүмүүсийг биедээ татах цэрэг байлдааны үйл ажиллагааг зохион байгуулах талаар суу билигт ухаантай хүн байсан. Түүнийг эрдэм боловсролгүй зөвхөн хар ухаанаараа бүх асуудлыг шийдэж байсан гэж үзэх аргагүй. Түүх сударт Чингисийг ном судар үзэж байсан тухай тэмдэглээгүй боловч зохих ёсны өндөр боловсролтой хүн байсан нь түүний үйл ажиллагаа хэлсэн үг сургаалиас үзэхэд тодорхой. Тэмүүжин бага байхдаа Ван хааны ордонд сууж байсан Солонгост 3 жил болсон зэргээс үзэхэд энэ хугацаанд биеэ боловсруулах эрдэм ном сурч эзэмшихэд ихээхэн анхаарч байсан нь ойлгомжтой. Иймээс ч Чингисийн билиг сургааль нь дараа дараагийн хан хөвгүүдийн төдийгүй Монгол туургатны баримжлах зан заншил өв уламжлал болон хадаглагдан иржээ. Чингисийн билиг сургаалийг дараах үндсэн чиглэлээр авч үзэж болох юм. Төр улсыг удирдах талаар * Төрийн хүний холч ухааны талаар Өндөр уулын хөтөл зорь Өргөн далайн олом зорь Хол хэмээн бүү цөх Явбаас хүрьюү Хүн хэмээн бүү цөх Өргөвөөс дааглъюу гэжээ * Өөрийн байгуулсан улсаа сарниулж алдахгүй цаашид авч явах талаар Ургахуйгаас шингэхүй хүртэл Улс иргэнийг хурааж явж Эн олон, бус элэгтний Элгийг нэгтгэв за би Тун бус толгойтын Толгойг нэгэн болгов за би Сэтгэл муутан уйдах тэд Ой муутаг чилэх тэд Ургууд минь та Ойндоо үл уйдан Сэтгэлдээ үл чилэн хатуужигтун гэжээ. * Хаан харц хүний зан авирын талаар Хаан хүн харц хүний авир авирлаваас Хамаг улсаа алдъюу Харц хүн хаан хүний авир авирлаваас Хар толгойгоо барьюү гээд Ханьсан эелдэн явахад Хашин бяруу мэт ханилан яв. Харьтан дайсан лугаа Харвалдахуйд Харцага шувуу мэт довтлон яв та гэж сургажээ. * Төрд үнэн шударга зүтгэгчдийг урамшуулах талаар Төрдөө хичээсэн муухай хүн боловч Төвшин сайн хүчнээ өгвөөс. Түмний ноён болгосугай гэх мэт * Төрийн хэрэгт бие хайргүй зүтгэх талаар : Алд биеэ амс хэмээвээс Ахуй төр минь алдруузай Бүтэн биеэ амс хэмээвээс Бүрэн улс минь сандруузай Алд бие алзааваас алзаатугай Ахуй төр минь бүү алдартугай Бүрэн бие минь зовбоос зовтугай Бүрэн улс минь буу сандартугай гэжээ. Чингис энэ мэт төрийг удирдах 35 эрдэм ухааныг нэвт эзэмшсэн хүн байжээ. * Эрдэм номыг шүтэн дээдлэх талаар ихээхэн анхаарч байв. Тухайлбал: Чингис хаан Хуйлдар Сэцэнээс гүйцэшгүй сэцэн юу билээ? Гэж асуухад. “Өөрийн авираа өөрөө ухаж цэнэж явбаас гүйцэшгүй сэцэн хэмээн өчсөн” байдаг. Энэ нь өөрийгөө шинжиж өөртөө дүгнэлт хийж явахын чухалыг зааж сэцэний манлай охь гэж үздэгтэй холбоотой хэрэг. * Архи дарсыг цээрлэх талаар : Хэлэнд амсахад Хэдгэнэ шумуул мэт Хэлнээс гарахдаа Хэсэр заан болсон мэт Оюун билгийг Умартуулдаг бишүү Олсон зөөснөө баруулдаг бишүү гэж Боорчийн хэлсэн үгнээс тодорхой байна. · Хүний сэтгэл санааг нарийн мэдэж, эзлэх талаар ихээхэн анхаарч байв. Мах идэх шүд аманд аж Хүн идэх шүд сэтгэлд аж Бие бөх бөгөөс ганцыг ялъюу Сэтгэл бөх бөгөөс олныг ялъюу гэж сургасан байдаг. Ийнхүү Чингис бол дахин давтагдашгүй, ер бусын хувьзаяатай, түүхэнд тэмдэглэгдсэн цэргийн жанжин, улс төрийн гарамгай зүтгэлтэн, монголын ард түмний үндэсний баатар юм. Чингис Монголын нүүдэлчдийг дэлхий нийтийн түүхийн тавцанд гаргаж, Монголын нүүдлийн өвөрмөц соёлыг Европ, Азийн бусад орнуудын соёлтой холбож хүн төрөлхтний түүхнээ өөрийн хувь нэмрээ оруулсан. Чингис нүүдэлчдийн олон зуун жилийн цэрэг дайны туршлага, Монгол үндэсний цэргийн эрдэм, байлдах урлаг, байнгын армийн онол, сургаалийг үндэслэн гаргасан нь дэлхий дахины цэргийн түүхэнд гарамгай хувь нэмэр болов. Чингис төр засгийг удирдан жолоодох олон түмний харилцааны асуудлыг нарийвчлан боловсруулах, нийгмийн эв нэгдлийг бататган хангахад өөрийн бүхий л амьдарлаа зориулж, дорно дахины ард түмний төрт ёсны уламжлал, номлолыг боловсруулахад онцгой хувь нэмрээ оруулжээ. hicheel
Category: Xичээл | Views: 846 | Added by: Snoopy | Rating: 0.0/0
Total comments: 3
3 Yppaex  
0
buy atorvastatin sale <a href="https://lipiws.top/">lipitor 80mg pills</a> atorvastatin 40mg without prescription

2 eba  
0
tnx.ShDeE

1 Tuvshoo  
0
mair ix bayrlalaa

Name *:
Email *:
Code *:
Xайx
Xурдан Бүртгүүлэx
You can't use global blocks in the blocks of Design Builder.

You can copy global block content directly into this block.
Calendar
«  April 2011  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Entries archive