Statistics |
Total online: 1 Guests: 1 Users: 0 |
|
Main » 2011 » April » 27 » Яагаад амьтанд сүүл хэрэгтэй вэ? Биологи
4:18 PM Яагаад амьтанд сүүл хэрэгтэй вэ? Биологи |
Сүүл-түшиг, тулгуур
Эртийн урьд цагт, олон сая жилийн өмнө газар дээр гүрвэл амьдарч байжээ. Тэдний дунд туулайнаас яльгүй том хэмжээтэй маш жижигхэн амьтад тохиолддог байлаа. Зогсож байгаа өвс идэштэй үлэг гүрвэлийн «өвдгөнд» арай чуу хүрэх .
Догшин махчин гүрвэлүүд анхизавр, тиранозаврууд арай бага байжээ. Олон тооны гүрвэлүүд амьтдад зуршилт аргаар, яг л хүн шиг хоёр хөл дээрээ явдаг байсан нь гайхмаар юм. Энэ нь бүх талаараа тохиромжтой, яагаад гэвэл урд савруунууд нь чөлөөтэй учраас түүгээрээ биеэ хамаалж дайрч, хоол хүнсээ олж авч болох байв. Асар том хүнд нүсэр гүрвэлүүд хоёр хөл дээр зогсоно гэдэг амаргүй байсан нь тодорхой, чухамхүү үүнээс болж түүнд зузаан хүчирхэг сүүл хөгжсөн билээ. Тэр нь гүрвэлийг суух буюу явж байхад нь тулгуур болдог байв.
Нэлээд хожим анхны хүмүүс бий болсон тэр үед бод гөрөөс хэмээх удаан явагч аварга амьтан амьдарч байлаа. Тэр мөчир, навчаар хооллодог заанаас дутуугүй жинтэй байжээ. Ийм бадриун амьтан навч авах гэж мод руу авирч чадахгүй нь мэдээж. Тэрээр хойд хөл дээрээ зогсоод навчинд хүрч авдаг байв. Гэтэл хоёр хөл нь ийм ачаалалд тэсэхгүй болохлоор гуалин мэт бүдүүн уян хатан сүүл тусад оржээ. Орчин үеийн амьтад ч түшиг тулгуур болдог сүүлтэй.
Австрали болон түүний хөрш арлуудад имж хэмээх өвөрмөц амьтан амьдардаг. Тэд маш олон дүрсийнх бий. Нэг хэсэг нь тэгш тал газарт, нөгөө нь ойд, гурав дахь нь ууланд амьдарна. Хамгийн цуутай нь аварга имж юм. Энэхүү аварга амьтан хойд хөл сүүлээрээ газар тулан сууна. Тэрээр ийм байрлалдаа амарч, орчин тойрноо шинжлэн харж хооллоно. Сүүлгүй бол имж сууж чадахгүй. Учир нь түүний урд хөл маш богинохон юм. Имжний энэхүү онцлогийг амьтан сур-гагчид ажиглажээ. Европын циркт боксчин имжийг байн байн үзүүлдэг байв. Урд савруунд нь боксын бээлий хийхэд энэ тайван сайхан амьтан бие биенийгээ нударгаар мялаадаг болжээ.
Гуурсан шүдэтэд мөн адил сүүл түшиг тулгууртай байна. Тэрээр жигд далавчтны шавраар барьсан конус хэлбэрийн сууцыг олж аваад сүүлэндээ тулан хойд хөл дээрээ босож урд. хөлнийхээ хумсаар үүрний чулуу мэт бат бэх ханыг эвдэлдэг байна. Гуурсан шүдэт ихэвчлэн дөрвөн савруу дээрээ явах боловч заримдаа сүүлэндээ тулж хоёр хөлөөрөө алхална.
Мадагаскарт гэрийн мак хэмээх зугаатай амьтан амьдарна. Үүнийг эрдэмтэд бичний ойрын төрөл хагас бичинд багтаана. Энэ амьтан хэмжээгээрээ хэрэм хиртэй. Нүд нь уулиныхаас том. Сүүл нь урт, үзүүртээ багц үстэй. Савруу нь зөөлөн зөөлөвчтэй, мэлхийнх шиг. Хойд хөл нь нарийн зомгол мэт. Тэдэнд сүүл нь тусалдаг, тэр нь урд хөлөөрөө шавьж барих буюу үр жимс зулгааж байх үедээ хойд хөл дээрээ зогсоход нь тусалж тулгуур болж өгнө. Мак шөнийн амьтан, өдрийн цагт модны хонгилд унтаад гагцхүү харанхуй болохоор ан хийхээр гарна.
Африк болон Азийн өмнө зүгт сүүлээ түшиг тулгуур болгон ашигладаг нэгэн амьтан бий. Энэ нь панголин гүрвэл бөгөөд тэр үнэн чанартаа том хуягаар бүрхэгдсэн төсөөтэй. Гүрвэлийн хуяг нь яг нарсны боргоцойн хайрс дээр дээрээсээ давхарласан томоохон эвэрлэг ялтсаас бүрдэнэ Гагцхүү хэвлий, сүүлний доод хэсэг нүцгэн байна. Аюул тохиолдсон үед гүрвэл бөөрөнхий болчихоод ирвэс ч хүртэл энэхүү эвэрлэг бөмбөлгийг өнхрүүлж үзээд зүгээр орхичихдог байна. Гүрвэл жигд далавчтан, шоргоолжийг хэлээрээ барьж авч хооллоно. Харин шавьжны хатуу хуягийг хэмхлэхэд зориулагдсац шүд түүний ходоодон дотор нь бий.
Шувуунд ч тулгуур сүүл бий. Тоншуул, эргэнцэг шувууны сүүл маш хатуу уян хатан байдаг. Тэдгээрийн сүүлнүүдийн зэргэлдээх өднүүд нэг нэгийгээ бараг бүхэлд нь тагладаг тэгэхдээ дээрх нь дундах өддөө ойролцоо байрлаж гайхамшигтай сайн тулгуур үүснэ. Тоншуул хожуул тоншиж түүнээс авгалдай түүх, модны их биеэр авирах үедээ сүүлэндээ тулгуурлана. Гуужилтын үед өднүүд тодорхой дэс дарааллын дагуу солигддог. Гуужилт нь сүүлний дундах өднүүдийн хоёр дахь хосоос эхэлж аажмаар гадагшилна. Сүүлний хамгийн захын өднүүд солигдож дуусмагц дундах хоёр өд нь унадаг. Харин түүнийгээ ургаж байх үед тоншуул гаднах шинэ өднүүддээ тулгуурлана. Тоншуул, эргэнцэг шувууд ойр төрлийнх биш боловч тэдгээрийн сүүлний өдний гуужилтын дараалал маш адилхан байдаг нь сонирхолтой юм.
Сүүл нь гар
Өмнөд америкийн эрчлэг сүүлт бичинд сүүл бол жинхэнэ тавдугаар гар нь юм.
Тэдгээрийн дотроос хамгийн гайхамшигтай нь чарлаа бич билээ. Тэднийг зүгээр байхад нь ингэж нэрлэсэн юм бишээ. Чарлаа бичний хэл дор том ясан бөмбөр байдаг. Бич түүн рүү агаар татахдаа маш зэрлэг авиа гаргана. Тэд гол төлөв өглөө, орой «концерт» тоглодог бөгөөд тэдний аймаар чарлаан ойр орчны бүх ойгоор цууриатдаг. Хүмүүсийн ярьдгаар, чарлаа бичний найрал дуунд эхлэн дуулагч байдаг агаад түүнийг «концертоо» эхлэхээр л бусад нь ч бас дагалдан дуулдаг байна. Чарлаа бичний урт сүүл нь дээд талаасаа үсээр бүрхэгдсэн, харин доод тал нь нүцгэн учраас гишүүг чанга ороож авна. Тэрээр бараг алхах тутамдаа сүүлээ ашиглана. Чарлаа бич мөчрөөс мөчир дамжин авирахдаа дараачийн мөчрийг сүүлээрээ ороож авах хүртлээ түрүүчийн мөчрөөс гараа салгадаггүй байна. Сүүл нь гойд хүчирхэг, гишүүнээс сүүлнийхээ үзүүрээр гогодож аваад лавтгаж ороогоогүй байхдаа ч гэсэн чарлаа бич толгойгоо доош харуулан удаан хугацаагаар сүүлээрээ өлгөөстэй байж чадна. .
Өмнөд Америкийн коата бич бүүр ч эрчлэг сүүлтэй. Тэрээр сүүл болон хойд савруугаараа мөчрөөс шүүрч аваад ямар нэг үр жимс идэж толгойгоо доош харуулан удаан хугацаанд зүүгдэж байж чадна. Сүүл нь хөлөөр зогсохгүй гарыг ч орлоно. Модноос үр жимс таслан авч шавьж барина. Савруугаараа авч чадахгүй юмыг коата сүүлээрээ татаж ойртуулна. Өмнөд болон Төв Америкийн ойд элбэнхийн төрөл кш-хэмээх сонирхолтой амьтан амьдардаг. Тэр молтогчин туулай хиртэй боловч сүүл нь маш урт, эрчлэг түүнийгээ л Коата бич шиг ашигладаг учраас эрчлэг сүүлт элбэнх гэж нэрлэдэг байна. Хойд америкийн Опоссум сүүлээрээ маш шаламгай ажиллана. Тэр сүүлэн дээрээ дүүжлэгдэн тэжээл авч тэр чигээрээ байж байгаад идчихнэ. Опоссум биеэрээ муурны хиртэй, хамар хархных шиг, хурц шовх хоншоортой, сүүл нь маш урт, хар үстэй, үзүүр нь нүцгэн байна.
Опоссум—махчин амьтан. Шувуу, жижиг мэрэгчид, гүрвэл барьж иднэ. Тэрээр амьдралынхаа ихэнх хэсгийг модонд өнгөрүүлдэг бөгөөд газраар болхи удаан явна. Дайснаасаа опоссум зугаатай аргаар аврагддаг. Тэрээр дайсан нь түүнд хүрмэгц л тэр дороо хажуугаараа ойчин үхсэн мэт «дүр үзүүлдэг». Америкт «опоссум болж тоглох» өөрөөр хэлбэл үхсэн дүр үзүүлэх гэсэн зүйр үг ч бий. Опоссумын өөр нэг төрөл Ихневмоны хулгана нуруун дээрээ гөлчийгөө суулгасан байдлаар зураг дээр дүрслэгдсэн байх нь олонтой. Эх нь нугалсан сүүлээ нуруун дээрээ байлгаж, гөлчгийнүүд сүүлийг нь өөрийнхөө сүүлээр ороодог. Түүнээс гадна тэд бас савруугаараа эхийнхээ ноосноос чанга зуурсан байна. Хулгануудын хамгийн жижиг нь болох бичилхэн хулгана хамгийн нарийхан шилбээр гойд шаламгай авирч амархан гарна. Тэрээр цаг ямагт нэг ногооны шилбэнээс нөгөөд шилжин түүнийг ороож сүүлээрээ өөрийгөө хамгаална.
Имж харх Бентонги сүүлээ яг л гар болгон ашиглана. Том биш молтогчин туулайн хиртэй энэ амьтан Австралид амьдардаг бөгөөд ногоо, үндсээр хооллоно. Үүр барих цаг нь болохоор тэд хуурай навч, жижиг мөчир овоолж цуглуулдаг. Дараа нь энэ овоогоо хойд саврууныхаа хооронд хавчиж урт чадмаг сүүлээрээ ороогоод барилга барихаар шилж сонгосон талбайдаа ачаагаа тээж авчирдаг ажээ. Үүр нь барилгын урлагийн гайхамшгийг харуулж чаддаггүй. Энэ нь ердөө л хөрс гүнзгийлээд, жижиг мөчир, навч, ногоогоор хийсэн саравч дээр нь тавьсан байна.
Загаснууд мөн сүүлэн дээрээ тогтож чаддагийг төсөөлөхөд бэрхтэй юм. Гэтэл ийм загаснууд ч байгаа юм. Халуун орны олон тэнгэсүүдэд тэнгэсийн морь хэмээх хачин сонин загас амьдардаг. Түүний толгой нь шатрын морины дүрстэй үнэхээр адилхан. Тэнгэсийн морь маш муу сэлдэг. Тэрээр гадаргуу өөд гараад сүүлнийхээ шилбийг нугалан сэлүүрээрээ түргэн түргэн даллаж ороомоглон хөвнө. Тэнгэсийн морь хавчаар хооллодог, их удаан сэлдэг болохоор хөвж яваа хавчийг тун ховорхон барьдаг. Тэрээр ямар нэгэн усны ургамлаас сүүлээрээ шүүрч аваад олзоо өөрөө ойртож ирэх болтол нь хүлээнэ.
Сүүл- Хөдөлгөгч
Усан дотуур явахад сүүл чухал үүрэг гүйцэтгэнэ. Хамгийн хүчирхэг сүүл халиманд байдаг нь гарцаагүй. Шүдэт халим Кашалот өргөнөөрөө таван метр, Гренландын халим бүүр найман метр ч хүрнэ. Асар том амьтдад багахан сүүл ямар ч хэрэггүй юм.
Халимны сүүл ердийн биш байрлалтай, тэр нь загасных шиг босоо биш харин хэвтээ байна. Энэ нь ойлгомжтой юм. Халим агаар мандлын агаараар амьсгалдаг, гэтэл усан доорх гуанзандаа очихдоо хэдэн зуун метрийн гүнд орох хэрэгтэй болно. Ийм замыг туулахад цаг хугацаа хэрэгтэй. Хэрэв мунгинаад байх юм бол хэзээ ч хооллож чадахгүй. Хэдийгээр халимны уушги ихээхэн том ч гэсэн түүн доторхи агаарын нөөц хязгаарлагдмал, тэр нь гол төлөв хагас цагаас илүүгүй хугацаанд хүрэлцэнэ. Хэвтээ сүүл нь яг л халимыг хурдан доошилж, зооглож, цагтаа буцаж гадаргуу өөд гарч агаар залгилахад нь тусална. Загаснууд биеэ долгион хэлбэрээр мурилзуулан сэлж харин сэлүүрүүд нь гагцхүү туслах үүрэг гүйцэтгэдэг болохыг бид өгүүлсэн билээ. Тэгэхдээ баруун зүүн тийш эргэх эргэлтийг бүхэлд нь сүүл жолоодно. Энэ нь загасанд агшин зуур эргэх бололцоо олгодог маш мэдрэмтгий залуур юм. Хэлбэр дүрсээрээ загасны сүүл янз бүр байна. Ерөнхийд нь тэднийг гурван ангид хуваадаг. Дээд, доод сэлүүр нь адилхан сүүл бусдаас илүү тохиолддог. Ийм сүүл алгана, цурхай, тунец зэрэг цэнгэг усны болон тэнгэсийн бусад олон загасанд бий. Аварга загас, хилим загасны дээд сэлүүр өргөн, энэ нь загасыг гадаргуу өөд гарахыг нь хөнгөвчилдөг. Нисдэг загасных шал ондоо, доод сэлүүр нь дээдхээс том, ийм сүүл доош ороход нь загасанд тусална. «Жинхэнэ мотор» бол хавчны сүүл юм. Тэр усны ёроолоор урагшлахдаа маш удаан мөлхдөг атлаа өчүүхэн төдий аюул тохиолдсон үед доорхи усаа сүүлээрээ түргэн түргэн сэлж нүх рүүгээ орж алга болно. Сэлэлтийн иймэрхүү арга нь «хавч ар тийшээ ухарна» гэдэг зүйр Үг гарах үндэс ч болсон бололтой.
Сүүл—залуур, тэнцүүр
Шувууны сүүлний гол зориулалт бол нислэгийн чиглэлийг өөрчлөх явдал юм гэж эрдэмтэд удаан хугацаанд итгэж байлаа. Сүүлний өдийг эдүгээ ч гэсэн залуур гэж нэрлэдэг нь тохиолдлын зүйл бишээ. Ийм нэр үндэслэлтэй нь юу л болдоо. Нислэгийг жолоодоход жигүүр гол үүрэг гүйцэтгэдэг бололтой. Шувуу далавчаа хэвтээ хавтгайд хойш буюу урагш шилжүүлэн даллаж хүндийн төвөө өөрчилдөг нь буух буюу хөөрөхөд нь түүнд тусалдаг байна. Баруун, зүүн тийшээ ч мөн адил сүүлээрээ биш, харин жигүүрийнхээ нэгээр хазайлт хийж эргэнэ. Шилбэрхэг дэглий, тогоруу, усанд хөвөгч нугас, галуу нь сүүлнээсээ гадна хөл, хүзүүгээрээ залуурдана. Тэгвэл шувуунд сүүл ямар хэрэгтэй юм бэ? гэсэн асуулт гарч ирнэ. Тэр нь илүү эрхтэн байж магад уу? Үгүй, шувууны сүүлэнд мөн л хангалттай ажил бий,
Юуны өмнө сүүл шувууг агаарт тогтоож энэ нь өргөлтийн нэмэгдэл гадаргуу мэт байна. Тийм болхоор шувууны сүүл нь өргөн, урт байж, агаарт олзоо олoход нь тусалдаг.
Буух үед шувуунд сүүл хэрэгтэй. Тэд газарт суухдаа дэлгэсэн сүүлээ доош унжуулдаг болохоор хамраараа газар «тоншчихдоггүй». Мөчир дээр сууж байгаа шувуунд сүүл нь тэнцүүр болно. Татсан утсан дээр суусан хараацайг ажиглаад үзээрэй, тэд тэнцвэрээ хадгалж байхын тулд цаг ямагт сүүлээ хөдөлгөж байх бий.
Махчин шувууд хүнд нүсэр олзоо хумсаараа авч явахад нь сүүл түүнд маш чухал. Ялангуяа өөрийнхөө жингээс илүү хүнд загас барьсан загас идэштэн явдаг харцаганы сүүлний байрлал ихээхэн өвөрмөц юм. Тэр үед түүний сүүл доош харан эцэстээ хүртэл задран унжсан байдаг. Гэхдээ шувууны сүүлний хамгийн гол зориулалт нь нисэхэд хор хөнөөл учруулагч агаарын урсгалын хуйлралыг зогсооход байдаг бололтой. Газрын амьтдын хувьд сүүлээ мотор болгон ашиглах маш хэцүү. Гэхдээ онцгой тохиолдол ч бий. Имж өөрийн алдаршсан дүүлэлтээ хийхдээ зөвхөн хойд хөлөөрөө төдийгүй сүүлээрээ ч түлхэнэ. Түүний зэрэгцээ дүүлж байх үед тэнцүүрээ хадгалах, чиглэлээ өөрчлөхөд нь түүнд сүүл тусалдаг байна.
Үхэр халиу маш сайн сэлж усанд хөвнө. Ингэхэд түүнд сүүл олон талаар тусалдаг. Түүний сүүл угаараа маш нарийхан, дундуураа лийр мэт товойсон, үзүүр нь хутга шиг хавтгай юм. Үхэр халиу хөвж явахдаа сүүлээ баруун, зүүн тийш нь мурилзуулж байгаад чигээр нь болгож уснаас үсэрдэг.
Газрын олон тооны амьтдад сүүл нь залуур, тэнцүүр болдог байна. Арслан, цоохор тахь юмуу зээр рүү дөхөж очоод үсэрдэг. Гэтэл арсланг агаарт явах хооронд олз нь хажуу тийш зайлбал махчин түүнийг алдана. Яг энэ мөчид сүүл нь тусалдаг байна. Арслан сүүлээ ийш, тийш савчуулан чиглэлээ өөрчилж олз дээрээ онож буудаг юм. Зарим нохой, үнэг, чононы сүүлийг заримдаа «жолоо» гэж нэрлэдэг. Энэ нь маш оносон нэр юм. Туулайн бүжингийн мөр мөшгиж яваа үнэгийг хараарай. Туулай амиа аврахаар өтгөн ширэнгэний дундуур сүлжин явдаг. Үнэгэнд залуур суүл байгаагүйсэн бол цаг ямагт чиглэлээ өөрчлөх хэрэгтэй болж огт туршлага суугаагүй туулайг ч хүртэл яагаад ч барьж чадахгүй байхсан. Аюулаас зайлахад ч үнэ-гэнд сүүл нь тусална. Нохойд мөрөө мөшгүүлсэн үнэг гэнэт огцомхон сүүлээрээ хуурчихаад бараг л эгц өнцгөөр эргэж явна. Нохой хажуугаар нь давхиж өнгөрөөд дахин мөр хайж олох болтол нь үнэг тээр хол явчихсан байдаг. Олон тооны тал, цөлд амьдардаг алаг даага үзүүртэй багц бүхий урт сүүлтэй билээ. Сүүл түүнд маш чухал, тэр нь харайх үед хүндийн төвийг хадгалахад тусална. Алаг дааганд тийм сүүл байгаагүйсэн бол харайгаад толгойгоороо годройтох байсан. Харайхдаа алаг даага сүүлээрээ залуурддаг. Минжний сүүл нь хүрз мэт өргөн хавтгай усны гүнд сайн зохицсон залуур юм. Тэр сүүлээ нугалаад эгц доошоогоо шумбах буюу усны ёроолоос гадаргуу руу түргэн гарч чадна. Усч хар гэрэлзгэнэ маш жижигхэн амьтан. Хэдийгээр бага биетэй боловч жинхэнэ махчин юм. Тэр усны шавьж, нялцгай биетэн, хавч, загасыг идэж усанд хөвөгч шувуудыг ч хайрладаггүй. Ав амжилттай хийхийн тулд эргэх чадвартай байх хэрэгтэй. Ингэхэд нь усч хар гэрэлзгэнд сүүл нь тусална. Усны гэрэлзгэнийг агшин зуур эргэхэд нь тусалдаг үсэн сэрвээ хэрсэн сүүлэн дээр нь бий. Модонд авирагч олон амьтдыг тэнцүүрээ олоход нь сүүл тусална. Хэрэм, полчок, урт сүүлт хагас бич мөчрөөр авиран явахдаа сүүлээ утсан дээр тэнцүүр бариад явж байгаа жонглерч шиг ашигладаг юм.
Сүүл-шүхэр
Амьтдын сүүл шүхэр ч болж болно. Хэрэм суусраас зугатан сагсагар гацуурын мөчрөөр дээшлэн дээшилсээр байдаг. Суусар хоцрохгүй хөөсөөр, гүйцэж очиход нь нэг хоёр гишүү үлдсэн байна. Махчин хэдийнээ ялсныхаа баярыг тэмдэглэж байна. Тэгтэл чинь л... хэрэм савруугаа тэнийлгэж сүүлээ засаад өндөр гацуурын чанх орой дээрээс доошоо үсэрнэ. Сүүл нь шүхэр мэт ажиллаж, хэрэм ч хэрцгий дайснаа хууран ойн захын нугад алгуурхан газардана. Суусрын сүүл шүхэр мэт ажиллаж чаддаггүй болохоор гацуураас буух гэсээр байтал нь хэрэм бөглүү булан олж амждаг байна. Судалт жирх мөн ийм шүхэрч юм. Сүүлэн шүхрээ ашиглан асар том хушны оройгоос газар руу харайх түүнд юу ч бишээ.
Сүүл-хамгаалагч
Сүүл хамгаалалтын үүрэг гүйцэтгэнэ. Хөх түрүү, хэдгэнэ ялаа нь адуу, үхэр мэтийн тиймэрхүү томоохон амьтдад хүртэл ихээхэн хор уршиг тарьдаг. Хөх түрүү нь тэдний арьсыг цоолж цусыг нь сорно. Энэ нь үхүүлэхгүй боловч өвтгөнө. Адууны хэдгэнэ илүү хохирол учруулдаг. Тэрээр адууны бие дээр өндгөө орхиход загатнасан адуу биеэ долоож гуур нь түүний гэдсэнд орж амьдардаг байна. Африкт амьдардаг цеце ялаа үүнээс ч их аймшигтай. Тэрээр хазах үедээ шураг биет бичил шимэглэгчээр малын цусыг халдварлуулдаг ажээ. Африкийн зэрлэг амьтдад ялааны хазалт аймшигтай биш, тэдгээрт олон үеийн турш эсрэг хор бий болжээ. Харин ялаанд хазуулсан гэрийн амьтад олноор үхдэг байна.
Иймэрхүү цаддаггүй, бас заримдаа аюултай энэ амьтантай тэмцэхэд нь амьтдад сүүл нь тусалдаг. Сүүл нь зөвхөн жижиг төдийгүй, том дайснаас амьтдыг хамгаална.
Бараг бүх махчин амьтан, бараг бүх шувууд, гүрвэлийг амтархан идэхээсээ татгалздаггүй. Тэр нь хоргүй, түүнд хурц шүд ч, бат бэх хуяг ч, онцгой хурдан хөл ч байхгүй. Тиймээс гүрвэл ч өөрийнхөө сүүлийг өргөл болгон өгч амиа аварна. Тэр дайснаа ажиглан санд мэнд зугатахад түүнийг хойноос нь хөөж... юу юунаас түрүүнд сүүлнээс нь барьж авдаг. Сүүл нь амархан тасарч мурилзсаар байна. Анчин, аманд нь зөвхөн сүүл үлдсэнийг мэдэж ядаж байх хооронд гүрвэл зайлж амжина. Сүүлээ алдчихна гэдэг гүрвэлийн хувьд тийм аймшигтай биш, хэдэн долоо хоног өнгөрөхөд сүүл нь шинээр ургаж гүйцнэ. Гэхдээ гүрвэлийн сүүл нэг их бат бэх биш гэж бодож болохгүй юм. Үхсэн гүрвэлийн сүүлнээс, түүний биений жингээс нь хорь дахин илүү хүчээр татахад сүүл нь тасардаггүй байна. Гүрвэлийг өвдөж байгаагаа мэдэрсэн тэр үед сүүлний булчингууд эрс цөөрч тэр нь үенүүдийхээ нэгээр тасардаг ажээ. Хоёр сүүлтэй гүрвэл гарган авч болно. Хоёр үе алгасаад огтлол байхаар сүүлийг нь жишүүлж хайчаар хяргавал гэмтсэн үе бүрээс шинэ сүүл ургана. Шинээр үүсэж бий болсон сүүл нь үегүйгээр ургадаг болохоор тасарсан үед дахин сэргэж бий болдоггүй юм. Ийм учраас гүрвэл ямар ч гэсэн өөрийн сүүлээ хайрлах хэрэгтэй болно. Өөхөн сүүлт одой алаг дааганд аюулаас зайлахад нь сүүл нь тусална. Энэ амьтанд олон дайсан бий, адаглаад хэрээ хүртэл энэ одой амьтанд аймшиг тарина. Махчин амьтад сүүлнээсээ нь шүүрсэн үед арьс нь гарын бээлий шиг сугарч дайсны шүдэнд нь үлдэнэ.
Өмнөд Европт өргөн дэлгэрсэн модны жижигхэн мэрэгч унтаахай сүүлнийхээ хагасыг өргөл болгон барьчихаж чадна. Үүний сүүлэн дээр арьс нь урагддаг хэд хэдэн газар бий. Тасрах үед нүцгэн үе үлдэх бөгөөд түүнийг унтаахай гол төлөв тас мэрээд хаячихна. Нэлээд хугацаа өнгөрсний дараа үүний оронд нэг урт үетэй шинэ сүүл ургана. Египет, Арабын цөлд өргөсөн сүүлтэй өвс идэштэй том гүрвэл амьдардаг. Түүний сүүл нь 75 сантиметр урт байна. Сүүл нь гулууз шиг бүдүүн нэлдээ өргөсөөр дүүрсэн байна. Тэрээр сүүлээ маш шаламгай ашиглаж цөөвөр чононоос ч хүртэл зайлж чадна.
|
Category: Xичээл |
Views: 815 |
Added by: Snoopy
| Rating: 0.0/0 |
Total comments: 3 | |
3
Qfitkh
(2024-03-07 9:03 PM)
0
atorvastatin 80mg cost <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 40mg online</a> generic atorvastatin 10mg
|
2
eba
(2011-04-29 3:24 PM)
0
amarhan shde tsog
|
1
Tsogbayr
(2011-04-29 3:24 PM)
0
aan oilgoloo
|
|
|
|
|
Xурдан Бүртгүүлэx | You can't use global blocks in the blocks of Design Builder.
You can copy global block content directly into this block. |
|