Friday, 2024-11-22, 6:06 PMWelcome Guest | RSS
8Б(ш) ангийн site Манай багш дэлxийд нэрээ дурсгаx багш нap
Үндсэн Цэс
Туслаx цэс
8б(ш) ангийн Туxай [7]
Тоглоом [5]
Программ [6]
Манай Сургууль [0]
Бидний Туxай [2]
Мэдээ Мэдээлэл [8]
Xичээл [24]
Чаат
Санал асуулга
Rate my site
Total of answers: 17
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Нэвтрэx Xэсэг
Main » 2011 » April » 27 » Ямар нөүтбүүк авах вэ?
11:35 AM
Ямар нөүтбүүк авах вэ?

Компьютерийн технологи хөгжихийн хэрээр хүмүүс авсаархан, зөөврийн, хаана ч авч яваад хэрэглэх боломжтой компьютерийг ашиглахыг илүүд үзэх болж. Сүүлийн үеийн зөөврийн буюу гар компьютерүүд десктоп хувилбараасаа дутуугүй хүчин чадал, техникийн үзүүлэлттэй болж байна. Аливаа мэдээллийг шуурхай хурдан хүлээж авах, утасгүй сүлжээний технологи хэрэглээнд хүчтэй түрэн орж ирж байна. ТӨРЛҮҮД Маш жижиг (Ultraportable). Ерөнхийдөө 1.8 кг-аас бага жинтэй, 8 - 11 инч хэмжээний дэлгэцтэй. Ихэнх тохиолдолд ULV буюу ultra low voltage ангиллын цахилгаан маш бага иддэг процессоруудаар тоноглогдсон байдаг. Үзүүлэлт багатай байдаг тул бүтээмж өндөртэй бус, зарим тохиолдолд салангид оптикал диск уншигчтай байх нь бий. Гол зориулалт нь видео үзэх, хөгжим сонсох, интернэт ашиглах, бичиг хэргийн ажил эрхлэх гэх мэт байдаг. Авсаархан бйдал нь дээд ангиллын онцгой барааны төрөлд хамруулж, үнэ өндөртэй болгодог байна. Жижгэвтэр (Portable). Голдуу оюутнууд, бизнесменүүд, хүүхнүүд, хуульчид зэрэг гар компьютерийг байнга үйл ажиллагаандаа идэвхтэй ашигладаг хэрэглэгчид эзэмшдэг. Боломжийн үзүүлэлт хүчин чадал, зөөвөрлөх хамгийн тохиромжит байдал хоёрыг оновчтойгоор хослуулсан байдаг. Ерөнхийдөө 1.9 – 2.5 кг хүнд, 12 - 13 инч дэлгэцтэй байдаг. Дунд оврын (Mid-Sized). Хэрэглэгчдийн дийлэнх нь ийм нөүтбүүк ашиглаж байна. Үнийн хувьд хамгийн хямд, техникийн төрөл бүрийн үзүүлэлтүүд, боломжуудтай үйлдвэрлэгддэг. Ойролцоогоор 2.6– 3.5 кг, 14 - 15.4 инч дэлгэцтэй байна. Том оврын (Desktop Replacement). Анхнаасаа л стандарт десктоп компьютерийг орлуулах зорилготой үйлдвэрлэгдэж буй энэ бүлгийн гар компьютер нь бүтээмж, хүчин чадлын хувьд десктопоос дутахааргүй байна. Жишээ нь, санах ой болон хатуу дискний том багтаамж, хүчтэй дээд ангиллын процессор, мөн хүчирхэг график карт, төрөл бүрийн сүлжээний холболтын боломжууд, гэх мэт орох ба 3 хэмжээст тоглоом тоглох, рендер хийх, график дизайн дээр ажиллах бүхий л хүнд үйлдлүүдийг торохгүй гүйцэтгэнэ. Энэ бүхэн нь мэдээж өөрийн гэсэн өндөр үнийг шаарддаг. Сул тал нь зөөврлөн явахад тийм ч тохиромжтой бус, батерейгээр ажиллах чадвар бага. ДОТООД ЭД АНГИУД CPU. Intel Celeron, Intel Core Solo, Intel Pentium 4 загварын дан цөмт процессорууд доод ангиллын бүтээмж багатай ангилалд орох бол, Intel Core Duo болон Intel Core 2 Duo хос цөмт загварууд дээд ангиллын бүтээмж өндөртэйд тооцогдоно. AMD-ын Sempron, Athlon XP-M бүтээмж багатай, Athon X2, Turion загварууд дээд ангилалд ордог байна. Эдгээрээс Core 2 Duo процессорууд уг салбарт тэргүүлж байгаа бөгөөд шинэ микроархитектурт суурилсан энэхүү хос цөмт процессор нь бусад процессоруудаа бодвол бүтээмж өндөр, цахилгаан зарцуулалт бага, батерейнд хэмнэлттэй зэрэг олон давуу талуудыг өөртөө агуулах болжээ. Video card: Хамгийн ач холбогдол өгдөггүй эд анги бол видео карт юм. Өмнө нь нөүтбүүкд хүчтэй график карт суурилуулах шаардлага байгаагүй. Видео карт нь 2 төрөл байдаг. Dedicated буюу бие даасан график карт. Энэ нь нөүтбүүкний эх хавтангаас тусдаа бие даасан дэд хавтан дээр видео тооцоолол хийх зориулалтын чиптэй. Бие даасан санах ойтой буюу системийн ерөнхий санах ойгоос ашигладагүй. Хоёр дахь төрөл нь Integrated. Видео тооцоолол шаардсан 3 хэмжээст тоглоом тоглох зэрэгт тохиромжгүй. Харин ердийн өдөр тутмын өндөр бүтээмж шаардахгүй үйлдлүүдэд дээрх сул талууд нь мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлэхгүй. Screen. Дэлгэцийн хэмжээ компьютерийн овроос хамаааран янз бүр байна. Дэлгэцийн хэмжээ нь төрлөөсөө хамааран дотроо ялгаатай дүрслэлийн нягтшилуудтай байдаг. Жишээ нь, XGA, SXGA, UXGA, WUXGA гэх мэт. Өмнө нь 1024x768, 1280 x 1024 дүрслэлийн нягшил бүхий XGA SXGA дэлгэцүүдтэй үйлдвэрлэглдэж байсан бол одоо дэлгэцийн хэмжээ 4:3 харьцаанаас 16:10 (16:10) харьцаа руу шилжиж ббайгаа. Тиймээс шинэ нөүтбүүкүүд ихэнхдээ ийм төрлийн видео үзэхэд тун тохиромжтой 1280х800 буюу WXGA төрлийн дэлгэцтэй гарч байна. RAM. Өмнөх үеийн нөүтбүүкүүд DDR, сүүлийн үеийн лэптопууд DDR2 төрлийн санах ойг ашиглаж байгаа. Нөүтбүүкүүд ихэвчлэн 512MB, Windows Vista үйлдлийн систем гарснаас хойш 1024MB (1GB), харин сүүлийн үед 2048MB санах ойтой байх болжээ. Аль болох багтаамж өндөртэй санах ойтойг сонгох нь бүтээмж болон батерейн хэмнэлтэд чухал нөлөөтэй Hard Drive. Хатуу диск нь багтаамж, өгөгдөл дамжуулах интерфейс, эргэлтийн хурдаараа ялгагдана. Ихэнхдээ 4200эрг/мин хурдтай байсан бол одоо 5400эрг/мин, дээд ангиллынх нь 7200 эрг/мин хатуу дискүүдээр тоноглож байна. Эргэлтийн хурд өндөр байх тусам өгөгдөлийг бичих, унших хурд ихэснэ гэсэн үг. Хатуу дискний өгөгдөл дамжуулах интерфэйс сүүлийн үед SATA болж хувираад байгаа. Энэ нь өмнөх үеийн IDE төрөлтэй харьцуулахад бүтээмжийн хувьд онц ялгаа байхгүй. USB. Сүүлийн үеийн нөүтбүүк багадаа 3 ш USB 2.0 төрлийн порттой байх болсон. USB-ээс илүү өндөр хурдтай өгөгдөл дамжуулах чадвартай портуудын нэг бол IEEE 1394 буюу FireWire порт юм. Энэ өндөр багтаамжтай дуу, дүрсэн мэдээллийг алдагдал багатай дамжуулах боломжийг хэрэглэгчид олгоно. Жишээ нь, видео камерын бичлэгийг компьютер рүү оруулах үед энэ портыг хэрэглэж болно. Тиймээс нөүтбүүкдээ видео төрлийн ажил хийдэг хэрэглэгчдийн хувьд анхаарах ёстой чухал портуудын нэг. Optical Drive. Орчин үеийн бүх нөүтбүүкүүд DVDRW-тэй. Энэ нь бүх төрлийн CD болон DVD-г унших бичих чадвартай. Wireless. Утасгүй дотоод сүлжээний IEEE 802.11 B/G технологи хурдацтай хэрэглээнд нэвтрэхийн хэрээр нөүтбүүк угсрагчид 802.11 B/G адаптерийг бүтээгдэхүүн бүртээ суурилуулах болсон. Бараг стандарт болоод буй энэ технологийг ашиглан Intel өөрийн Centrino хэмээх мобайл брэндийг аль эрт бий болгочихсоныг хэрэглэгчид мэдэж буй биз ээ. FireWire, Media card reader. Видео камер, дижитал зургийн аппарат, гар утас зэрэг орчин үеийн хэрэгслүүд өөртөө мэдээлэл хадгалах зөөврийн бяцхан санах ойтой гарах болсон. Эдгээр төхөөрөмжүүдэд хадгалсан мэдээллийг компьютер рүүгээ элдвийн нэмэлт кабелийн шаардлагагүйгээр хялбархан шилжүүлэн байршуулахад энэхүү боломж чухал үүрэгтэй Зөөврийн компьютерүүд нь овор, дэлгэцийн хэмжээ, процессорын төрөл, чадал, санах ой, хатуу дискний багтаамж, график картны төрөл, чадал болон бусад техникийн боломжийн ялгаануудаасаа хамааран төрөл бүрийн үнэтэй байна. Хэрэглэгчийн хувьд өөрийн хэрэгцээ, мөнгөнд тохирсон сонголт хийх хэрэгтэй. Анхаарах зүйл бол компьютерийн брэнд нэр. Зарим хэрэглэгчид ямар ч үзүүлэлттэй нөүтбүүк байсан брэнд нэрэнд итгэж худалдан авдаг. Мэдээж брэнд дагаж чанар, дизайн гэдэг худалдааны үг байдаг ч сүүлийн үеийн гар компьютерүүд нэг талаар чанарын ижил түвшинд угсрагдаж буй, нөгөө талаар аль ч брэнд компьютерийн доторх эд анги нь (жишээ нь процессор, санах ой, график карт, хатуу диск гэх мэт) ижил нэг үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнүүд байдгийг харгалзаж үзвэл үзүүлэлт багатай, сайн брэнд нэртэй компьютерийг, үзүүлэлт өндөртэй нэр нь танигдаагүй брэнд нэр бүхий компьютерээс дээгүүр тавьж сонголтоо хийх үнэ/бүтээмжийн харьцааны дагуу үзвэл тун оновчгүй сонголт болно. Энэ тохиолдолд хэрэглэгч алдагдсан бүтээмжийн зардлаа ердөө брэнд нэрийн төлөө төлж байгаа гэсэн үг болох нь. Гэхдээ мэдээж брэнд нэр нь өөрийгөө дахин давтагдашгүй дизайн (жишээ нь SONY VIAO), чанараар илэрхийлэн хэрэглэгчийг өөртөө татаж байгаа нь тодорхой. kt.mn avav
Category: Мэдээ Мэдээлэл | Views: 459 | Added by: Snoopy | Rating: 0.0/0
Total comments: 4
4 Abqoye  
0
order lipitor generic <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 80mg without prescription</a> buy atorvastatin 80mg online cheap

3 Lcbahh  
0
lipitor 80mg uk <a href="https://lipiws.top/">brand lipitor 20mg</a> atorvastatin 40mg without prescription

2 bolo  
0
thanks

1 Snoopy  
0
all comment
biggrin

Name *:
Email *:
Code *:
Xайx
Xурдан Бүртгүүлэx
You can't use global blocks in the blocks of Design Builder.

You can copy global block content directly into this block.
Calendar
«  April 2011  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Entries archive