Statistics |
Total online: 1 Guests: 1 Users: 0 |
|
Main » 2011 » April » 28 » Хагас дамжуулагч чанартай дан бодис
4:49 PM Хагас дамжуулагч чанартай дан бодис |
6одис нэлээд олон байдгийн дотроос германи, селен, цахиурыг сонгодог материалд тооцдог.
Германи Газрын хөрсөнд 7*10-4% орчим германи байгаа юм. Энэ нь хар тугалганаас их байна гэсэн үг юм. Тэгэвч германи хүдэр хэлбэртэй дайралддаггүй ховор сарнимал элементийн нэг билээ. 7-8% германи агуулсан хүдэр зөвхөн Африк тивд нэг газар дайралдана. Германийг цайр, хартугалганы үйлдвэрийн хаягдал, түүнчлэн зарим нутгийн залуу хүрэн нүүрснээс гарган авч байна.
Манай орон хагас дамжуулагч материалаар нилээд баялаг байх нөхцөлтэй юм. Сүүлийн 10 жилд дэлхийн капиталист орнуудад металл германийн үйлдвэрлэл 1000 дахин өссөн нь уул материалын ач холбогдолыг харуулж байна. Германи болон зарим ховор элемент нь дэлхийн зах зээл дээр үнэтэй материалын тоонд орно. Германийн үнэ түүний цэвэрлэлтийн хэмжээ, гарган авах технологиос ихэд хамаарна. Моноталст хэлбэрт оруулсан германи бүр ч үнэтэй байна. Германийн дэлхийн зах зээлийн үнэ арваад шахам жилийн өмнө ямар байсныг авч үзье. 1 кг поликристалл германи 1955 онд 650 доллар, 1956 онд 445-475 доллар, 1957 онд 435 доллар байсан бол одоо 400 гаруй долларын үнэтэй байна. Хэрэв германийг моноталст байдалд оруулбал үнэ нь бүр ч их болдог. Жишээлэхэд АНУ-д үнийн байдал ямарыг харуулбал:
Хувийн эсэргүүцэл / ом.см / 1 кг материалын үнэ / доллар /
0.5-5 900
10-20 1000
20-30 1100
30-с дээш 1250
Германийн Е=0.75см, 700С орчмоос дээш температурт хувийн дамжуулалтай болж эхлэх ба 7000С температураас эхлэн хийн хэлбэрт орж дэгдэмхий чанартай болдог. Германи ба түүний хайлшуудаар хийх зүйлүүд нь: диод, транзистор, тоолуур зэрэг олон төрлийн багажууд хийнэ. Одоо дэлхий дээр жилд 100 тонн гаруй германи үйлдвэрлэн гаргаж байгаа бөгөөд нэг багажинд хамгийн ихдээ арваад миллиграмм германи орно гээд бодоход дээрх 100-т нь бага биш гэж болно. Германи бол олон чухал шинж чанараараа бусад хагас дамжуулагч бодисоос давуутай болохоор ийм өргөн хэрэглэгдэх болжээ.
Селен Селенээр шулуутгагч, фотоэсэргүүцэл, фотоэлемент ба фотомэдрэх чадвартай хальсууд хийнэ. Лабораториудад ихэд дэлгэрсэн хувьсах гүйдлийг шулуутгах багажуудын олонхи нь селен шулуутгагч байдаг. Селен бол судлагдаж гүйцээгүй байгаа материал юм. Селенийг цэвэрлэх, моноталст болгох аргууд мөн сайтар боловсроогүй байна. Ийм учраас селенийн техникт хэрэглэгдэх хэмжээ дээд цэгтээ хүрээгүй ажээ.
|
Category: Xичээл |
Views: 748 |
Added by: Snoopy
| Rating: 0.0/0 |
Total comments: 2 | |
2
Sqnwcz
(2024-03-08 4:47 AM)
0
buy lipitor 40mg <a href="https://lipiws.top/">atorvastatin 10mg cheap</a> cheap atorvastatin 20mg
|
1
asease
(2011-04-29 3:21 PM)
0
aseasea
|
|
|
|
|
Xурдан Бүртгүүлэx | You can't use global blocks in the blocks of Design Builder.
You can copy global block content directly into this block. |
|