Statistics |
Total online: 1 Guests: 1 Users: 0 |
|
Main » 2011 » April » 27 » Монгол орны ан амьтан Биологи
4:21 PM Монгол орны ан амьтан Биологи |
Монгол орны амьтны аймагт хөхтөн 138, шувуу 434, загас 75, хоёр нутагтан 6, мөлхөгчид 22 зүйл, нугалмайгүйтнээс 13000 зүйл шавьж, бусад зөөлөн биетэн, хорхой, эгэл биетэн амьтад 516 зүйлийг бүртгээд байна.
Монгол орны Улаан номонд орсон амьтад:
Цөөвөр чоно /Сuon Alpinus Pallas/
Цөөвөр чоно нь хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох нохдын овогт багтдаг. Биеийн урт 100 орчим см, сүүл, 50 см, Африк, Азийн өмнөд хэсэгт байдаг. Янгир, аргаль элбэгтэй хад цохиотой уулсаар байрладаг.Саарал чоноос биеэр бага, тод улаан, шаргал зүстэй, сагсгар сүүлтэй, сүрэглэн явдаг. Гөрөөс барьж иддэг. Алтайн өвөр говьд Аж богдын зүүн үзүүрээс Хачгийн уул нутагт үзэгддэг. Байгаль түүний нөөц баялгийг хамгаалах Олон улсын холбооны улаан номонд нэр нь орсон.Монгол улсын ан агнуурын хуулинд цөөвөр чоно агнахыг хориглосон заалт оруулах, амьдрахуйн зүйг нь судалж хамгаалах арга хэмжээ боловсруулах зорилгоор хамгаалалтанд авсан.
Умардын халиу /Lutra lutra Linnaeus/
Умардын халиу нь хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох суусрын овогт багтдаг. Манай улсын Халх голд Амгалантаас улсын хил хүртэл, Шишгэд голд Тэнгис Шишгэдийн бэлчрээс улсын хил хүртэл нутгуудаар үзэгддэг. Монгол улсад халиу агнахыг 1930 оноос хойш хуулиар хатуу хориглон дархалсан. Устах аюулд орж байгаа зэрлэг ургамал амьтны зүйлийн олон улсын худалдааны тухай 1973 оны конвенцийн I хавсралтад орсон. Халх гол, Доод Шишгэдэд халиуны нөөц газар тогтоох, хадгалан байлгах, хамгаалах олшруулах зорилгоор хамгаалалтанд авсан.
Голын халиу /Lutra lutra/
Махчдын баг, суусар овог. Монголд нэг зүйл байдаг. Ус, хуурай газар амьдрах зохилдолгоотой махсаг амьтан. Биеийн урт 55-95 см мөч богинохон хурууны салаа арьсаар холбогдсон угаараа бүдүүн урт хөлтэй. Хүрэн халиун бор зүсмийн өтгөн ноолууртай. Тачир үслэг ан. Махилзаж суналзсан өвөрмөц хөдөлгөөнтэй.
Монгол бөхөн /Saga tatarica mongolica/
Монгол бөхөн нь хөхтөн амьтны аймгийн хос туурайтны баг болох тугалмайтны овогт багтдаг. Дэлхийн гоц ховор амьтны нэг юм. Баглуур таана, монгол өвс бүхий хайрган хөрстэй бартаагүй, дагжуур, хэвгий ээрэм талд нутаглана.
Хавтгай /Camelus ferus, Przewalskii/
Хавтгай нь хөхтөн амьтны аймгийн хос туурайтны баг болох тэмээний овогт багтдаг. Дэлхийд гоц ховор амьтны нэг. Бие 250-360 орчим см урт, сэрвээгээрээ 180-210 см өндәр. Хоёр бөхт зэрлэг тэмээ. Хавтгай зэгзгэр бие, жижиг бөх, нарийн урт чац, тачир шингэн үс-зогдортой, цайвар зүстэй. Анатоми, амьдралын олон шинжээрээ гэрийн тэмээнээс ялгаатай.
Цоохор ирвэс /Uncia uncia/
Махчдын баг, муурын овог. Биеийн урт нь 110-130 см, сүүлний урт нь 92-105 см.жин нь 20-40 кг, намхан урт биетэй. Хар толбо бүхий хар саарал өнгөтэй. Хэвлийдээ толбогүй. Дундад Ази, Өмнөд Сибирьт, Монголд Монгол Алтай, Говийн алтай нуруу, Алтайн өвөр говь, Өмнөговийн зарим уулс, хангайн гол нурууны өвөр бие хэсэг, Хөвсгөл нуураас баруун тийшэх өндәр уулсаар тархжээ. Эмэгчин нь жил өнжиж төллөнө.
Зэгсний гахай/Sus Scrofa nigripes blanford/
Зэгсний гахай нь хехтөн амьтны аймгийн Хос туурайтны баг болох гахайн овогт багтана. Говь цөлийн баянбүрд, талын татам, нуурын эргийн зэгс шагшуурга, бутан ширэнгэ, шугуйд байршдаг. Манайд Хар-Ус нуурын эргийн зэгс шагшуурган ширэнгэд тогтмол нутаглаж хааяа Хар нуур, Булган, Ховд голын сав, Зэрэгийн хөндий, Шаргын говьд тархсан. Зэгсний гахайг улсын бэлтгэлд агнадаггүй. Нутийнхан хувьдаа агнуурын хугацаанд агнахыг зөвшөөрдөг.
Уссурийн Хандгай /Alces alces cameloides milne - Edwards /
Уссурийн хандгай нь хөхтөн амьтны хос туурайтны баг болох бугын овогт багтана. Халх, Нөмрөг голуудын савын бургас, монос зэрэг бутан шугуйтай өндәр өтгөн өвс, зэгс бүхий татамд, өвөл хэсэг хэсэг нарс ургасан элсэн довцог, намхан уулс, гүвээ толгод, эдгээрийн хоорондох намаг, нуга бүхий хонхор хөндийд нутагладаг. Халх голын дээд хэсэг Нөмрөг, Дэгээ голуудын савд байнга нутагладаг. Монголд хандгай агнахыг 1953 оноос эхлэн хуулиар хориглон дархалсан.
Хар сүүлт Зээр /Gazella subgutturosa guldenstaed /
Хар сүүлт зээр нь хөхтөн амьтны аймгийн нэг туурайтны баг болох тугалмайтны овогт багтана. Уулсын бэлийн хялганат, баглуурт сайр, садарга бүхий дагжуур хөрст хэвгий тал, загт бударгана говь, сондуул бүхий бут сөөгт элсэрхэг говь, хотос хоолой зэрэг янз бүрийн орчинд байршдаг. Манайд их нуурын хотгорын өмнөд хэсэг, нууруудын хөндий, Зүүн гарын говь, Алтайн емнөх говь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн баруун хэсэг хүртэл тархжээ. Монгол улсад хар сүүлт зээр агнахыг 1965 оноос хуулиар хориглосон.
Мазаалай /Ursus pruinosus Blyth/
Мазаалай нь хөхтен амьтны аймгийн махчдын баг болох баавгайн овогт багтдаг. Говь цөлийн хадат уулс, хавцал хөндийд булаг шанд баянбүрд, задгай усны ойролцоо нутаглана. Хадны агуй, хонгил, зэгс, заг, сухайн ширэнгэд хэвтэр үүрээ засч ичээлнэ. Монгол нутагт баруун хэсгээр Аж богдын зүүн үзүүр, зүүн хэсгээр Тост Нэмэгт уул, хойд хэсгээр Захуй, Зарман, Эдрэнгийн нуруу, урд хэсгээр улсын хил хүртэл тархсан. Монголд 1985 оны байдлаар 30 гаруй мазаалай бүртгэгдсэн.
Тахь /Equus przewalskii Poliakov/
Тахь нь хөхтөн амьтны аймгийн битүү туурайтны баг болох адууны овогт багтдаг. Элсэрхэг ба хайрган хөрст шаваг, хялганат хээр, бударганат говь, загт говьд бэлчдэг. Зун, хавар, намар задгай усанд тогтмол ирдэг. Өвөл уулын бэлийн сайр, садарга, толгод, намхан уулсын хавцал жалгаар байршдаг. Байгаль түүний нөөц баялгийг хамгаалах олон улсын холбооны Улаан номонд нэр нь орсон. Монгол улс 1930 оноос эхлэн агнахыг хуулиар хатуу хориглон дархалсан.
Соргог бөхөн /Saiga tatarica tatarica/
Монгол улсад байгаа нэн ховор амьтан. Зүүн гарын говьд, Монгол-Алтайн нурууны бэлээс урагш, Булган голын хооронд өндөр уул, говиор хэсэгхэн нутагт XX зуунаас өмнө олноороо нутагшиж байжээ. Харин түүнээс хойш тоо толгой эрс хорогдож иржээ. 1950-иад онд зөвхөн Хавтаг Байтаг уул хавь, Бор цонжийн говьд цөөхөн үзэгдэж байснаа тавиад оны дундаас үзэгдэхгүй болж, 1970-аад оны сүүлчээр Аргалант уулын орчим 4-хөн бөхөн байсан бол одоо үзэгдэхээ больжээ.
Азийн минж /Castor fiber birulai Serebrennicov/
Азийн минж нь хөхтөн амьтны аймгийн мэргэчдийн баг болох минжийн овогт багтдаг. Биеийн урт нь 100 см, жин 30 кг цайвар бор хүрэн зүстэй, сахлаг өтгөн ноолууртай, хайрсаар хучигдсан хавтгай сүүлтэй. Манай орны мэрэгчдээс хамгийн том нь. Сүүлээрээ ус балбаж чимээ гарган бусдадаа дохио өгнө. Минж одоо дэлхийд зургаахан улсад үлдсэний нэг нь Монгол орон юм.
Монгол хулан /Еquus Hemionus Hemionus palla/
Монгол хулан нь хөхтөн амьтны аймгийн битүү туурайтны баг болох адууны овогт багтдаг. Хулан хэд хэдэн төрөл байна. Тэр бүхэн бие бялдар өнгө зүсээрээ ялимгүй ялгаатай.Үүнд: Монгол хулан, Төвд хулан, Туркмен хулан гэж ангилдаг.
Шивэр хандгай /Аlcesalces pfizenmayeri/
Хандгайн төрлийн зүйл, биеийн урт 3 м, сэрвээгээрээ 2.3м, жин 570 гаруй кг. Европ, Ази, Умард Америкийн ойн бүсэд нутагладаг. Монгол орны Хэнтий, Хөвсгөлийн тайга, Хангайн нуруу, Халх голын саваар Сибирийн хандгай, буган хандгай гэх 2 салбар зүйл цөөвтөр бий. Эр нь салаалсан том хавтгай эвэртэй. Хөл, хэвлий нь цайвар зүстэй. Цөөнөөр сүрэглэдэг, үнэт ан.
Мөрний хандгай/ Аlces alces cameloides/
Хар мөрний хандгай нь бугын овогтон, нэн ховордсон амьтан. Онцлог шинж нь шивэр хандгайгаас арай бага. Биеийн урт нь 276 см, сэрвээний өндәр 165 см, хүндийн жин 400 кг. Жигд бараан зүсмийн, мөчнүүд нь арай цайвар. Эвэр нь бугын эвэртэй төстэй. Энэ хандгайн эрийг сүндэс, эмийг манж, төлийг ходол гэнэ.
Цаа буга /Pangifer tarandus valentinae /
Бугын овгийн хос туурайт хөхтөн. Эмийг согоо, эрийг этэр, төлийг хугаш гэж нэрлэдэг. Цаа бугын биеийн урт 220 см, жин 220 кг, согоо нь багавтар. Өвөл цайвар, зун нь хүрэн буурал, богино үстэй. Том эвэртэй, толгой багавтар, чих охорхон, Европ, Ази, Америкийн хойд талаар тархсан, Өмнөд Сибирь, Монголын хойд талаар бий. Зэрлэг, тэжээвэр 2 янз байдаг. Агнуурын ач холбогдолтой.
Монгол орны Улаан номонд орсон шувууд:
Хар тогоруу /Grus Monacha temminck/
Хар тогоруу нь шувууны аймгийн тогоруу хэлбэртний баг болох тогорууны овогт багтана. Манайд Архангай, Өвөрхангай аймгийн нутаг Орхон голын сав, урд Тамирын адгаар зусдаг мөн нүүдлийн байдлаар тааралдана. 1973 онд хуулиар агнахыг хоригложээ.
Реликт цахлай /Larus relictus/
Реликт цахлай нь шувууны аймаг хөхчүү хэлбэртний баг болох цахлайн овогт багтдаг. Тачирдуу ургамалтай задгай эрэг бүхий томоохон нуурын хөвөө арлууд дээр өндөглөн зусдаг. Манайд Дорнод аймгийн Хөх, Буйр нуур, Говь-Алтай аймгийн Ихэс нуурт, Ховд аймгийн Мөнх-Хайрхан уул. Хөх нуур, Булган голд нутагладаг.
Цэн тогоруу /Сrus vipio/
Тогоруу хэлбэртний баг, тогорууны овог. Монголд Хэнтий, Дорнод аймгийн Онон, Улз, Халх, Хэрлэн голд ирж өндөглөж зусдаг. Монголоос гадна Оросын Ханка нуур, Хятадын Их Хянганы нурууны зүүн ба баруун салбар уулсын хендийд мән зусдаг. Солонгос, Японд өвөлжинө. Монголд 400 орчим бий. 1973 оны конвенцийн1-р хавсралтанд оруулсан.
Борцгор хотон / Pelecanus crispus/
Борцгор хотон нь шувууны аймгийн хотон хэлбэртний баг болох хотонгийн овогт багтдаг. Зэгс шагшуурга ихтэй, загасаар баялаг том нууруудын арал, тохой, голуудын цутгалан хавьд байна. Уcны шувуудын дотроос хамгийн том нь хотон юм. Далавчны урт 68- 80 см, хошуу 32-51 см, хүнд нь 13 кг хүрдэг. Ихэвчлэн загас жараахайгаар хооллодог.
Хар өрөвтас /ciconia nigra/
Хар өрөвтас нь шувууны аймгийн өрөвлөг хэлбэртний баг болох өрезлөгийн овогт багтдаг. Нуур голын хөвөө, ойн захаар голчлон тааралддаг. Манай орны ойт хээрийн бүсэнд өргән тархсан. Олон улсын Улаан ном ба устах аюулд орсон зэрлэг ургамал, амьтны зүйлийн олон улсын 1973 оны Конвенцийн 2-р хавcралтад орсон.
Хуруут хун /Cygnus olor/
Хуруут хун нь шувууны аймгийн галуу хэлбэртний баг нугасны овогт багтдаг. Манай оронд Бөөн цагаан, Орог, Улаан нуур, Ховд голд тааралддаг. Монгол улсын ан агнуурын хуулиар агнахыг хориглон дархалсан.
|
Category: Xичээл |
Views: 2310 |
Added by: Snoopy
| Rating: 0.0/0 |
Total comments: 1 | |
1
Hoehtw
(2024-03-07 10:55 PM)
0
buy atorvastatin pill <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 40mg</a> lipitor 40mg cheap
|
|
|
|
|
Xурдан Бүртгүүлэx | You can't use global blocks in the blocks of Design Builder.
You can copy global block content directly into this block. |
|