Friday, 2024-11-22, 7:01 PMWelcome Guest | RSS
8Б(ш) ангийн site Манай багш дэлxийд нэрээ дурсгаx багш нap
Үндсэн Цэс
Туслаx цэс
8б(ш) ангийн Туxай [7]
Тоглоом [5]
Программ [6]
Манай Сургууль [0]
Бидний Туxай [2]
Мэдээ Мэдээлэл [8]
Xичээл [24]
Чаат
Санал асуулга
Rate my site
Total of answers: 17
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Нэвтрэx Xэсэг
Main » 2011 » April » 27 » Түүх Их Юан Улс
4:05 PM
Түүх Их Юан Улс
Мөнх хааныг таалал төгссөний дараа түүний хоёр дүү Хубилай, Аригбөх нар хоёул өөрсдийгөө хаанд өргөмжилж, харилцан тэмцэлдэв. Энэ тэмцэлд Хубилай ялж, Монголын эзэнт гүрний хаан ширээг 1260 онд эзэлжээ. Түүний хувьд алтан ургийн бусад хан хөвгүүд ноцтой заналхийлж байсан учир Хархүрэм хотыг орхин цагаан хэрэмийн дотор шинэ нийслэл байгуулж, улсынхаа нэрийг ч “Их Юан” хэмээн зарласнаар Монголын эзэнт гүрний түүхэнд нэгэн шинэ хуудас нээгджээ. Мөнх хааныг таалал төгссөний дараа түүний хоёр дүү Хубилай, Аригбөх нар хоёул өөрсдийгөө хаанд өргөмжилж, харилцан тэмцэлдэв. Энэ тэмцэлд Хубилай ялж, Монголын эзэнт гүрний хаан ширээг 1260 онд эзэлжээ. Түүний хувьд алтан ургийн бусад хан хөвгүүд ноцтой заналхийлж байсан учир Хархүрэм хотыг орхин цагаан хэрэмийн дотор шинэ нийслэл байгуулж, улсынхаа нэрийг ч “Их Юан” хэмээн зарласнаар Монголын эзэнт гүрний түүхэнд нэгэн шинэ хуудас нээгджээ. Хубилайн байгуулсан Их Юан улс нь Их Монгол улсын шууд залгамжлагч мөн бөгөөд нөгөө талаас Зүүн өмнөд ба өмнөд Азид монголын төр ёсны нөлөөг бодитойгоор тогтоосны хувьд шинэ маягийн эзэнт улс байлаа. Хубилай хаан хятад, нангиад үндэстний дотоод хямралыг зогсоож, тэдний суурин соёл, тариалангийн аж ахуйд дорвитой шинэчлэлт хийснээрээ өнөөгийн дорно дахины түүхэнд үнэлэгдэх гавъяа байгуулсан. Ялангуяа нангиадын хэвшмэл зан үйлийн хэм хэмжээнд “Их засаг” хуулийн далайцтай агуулгыг нэвтрүүлснээр Их Юан улс нь оршин тогтнох хугацаандаа өрнө, дорнод гайхагдсан өвөрмөц соёлт гүрэн болж хөгжсөн юм. Их Юан улсын засаг, засаглал нь монгол хэв шинжтэй, тодруулбал “Их засаг” хуулийн хэм хэмжээ давамгайлж байсан нь ийм гүрэн байх нөхцлийг хангаж байжээ. Их Юан улсад 11 хаан залгамжлан суусан бөгөөд 1368 онд хятадын Мин төрд мөхөөгджээ. Их Юан улсын нутаг дэвсгэр нь бүх Монгол улс, өнөөгийн БНХАУ, Солонгосын хойг, Төвд, Хөх нуурыг хамарч байсан бөгөөд Бирм, Сикким, Тайланд, Аннам буюу Вьетнам зэрэг улс орнууд Их Юан улсын эзэн эрхийг хүлээн зөвшөөрсөн байв. Их Юан улс унаснаар эдгээр нөлөө нэгэнт дуусч, хятадад тогтсон удаа дараагийн төр улсууд /Мин, Чин, Дундад Иргэн улс гэх мэт/ үүнийг хэзээ ч сэргээн тогтоож чадаагүй юм.
Category: Xичээл | Views: 500 | Added by: Snoopy | Rating: 0.0/0
Total comments: 3
3 Qgsibn  
0
buy atorvastatin pill <a href="https://lipiws.top/">buy lipitor 20mg</a> cost atorvastatin 10mg

2 Nomin  
0
tdhh

1 eba  
0
unshaad bas moxson gj bsn

Name *:
Email *:
Code *:
Xайx
Xурдан Бүртгүүлэx
You can't use global blocks in the blocks of Design Builder.

You can copy global block content directly into this block.
Calendar
«  April 2011  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Entries archive