Friday, 2024-11-22, 6:43 PMWelcome Guest | RSS
8Б(ш) ангийн site Манай багш дэлxийд нэрээ дурсгаx багш нap
Үндсэн Цэс
Туслаx цэс
8б(ш) ангийн Туxай [7]
Тоглоом [5]
Программ [6]
Манай Сургууль [0]
Бидний Туxай [2]
Мэдээ Мэдээлэл [8]
Xичээл [24]
Чаат
Санал асуулга
Rate my site
Total of answers: 17
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Нэвтрэx Xэсэг
Main » 2011 » April » 27 » Тэмүүжин шүлэг Уран Зоxиол
4:22 PM
Тэмүүжин шүлэг Уран Зоxиол
Чингис хаан 1206 онд зүүн хойд Азийн нүүдэлчин аймгуудыг нэгтгэж Их монгол улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан Монголын хаан байв. Хиад Боржигин Есүхэйн Тэмүжин (Тэмүүжин ч гэж бичдэг) гэдэг нэртэйгээр Боржигин овогт төрсөн тэрээр түүхэн дэх хамгийн гарамгай цэргийн удирдагчдын нэг болсон юм. Тэмүжин - нумын хөвчнөөс төрөөгүй юм. Тэмүүжин - сумын зэвнээс гараагүй юм. Рэнүүжин - Өүлэн эхээс төрсөн юм. Тэмүүжин - өрлөг түүхээс гарсан юм. Амар заяа хомс доголон нулимст хорвоод Аврах тавилан мөхөс долоон үеийн тэртээд Артаа хорслын манцуйд Есүхэйн хөвгүүн өсөж Аян дайны онгодоор есөн тугаа тахисан юм. Оонын халиун зоо шиг халхын саруул талд Онгон цагаан тамга шиг гэрээ тэр барьсан юм. Онон мөрний савд хур шиг шаагих адуунаас Онгон хоёр загалыг мөнгөн хяруунд сойсон юм. Эх орноо өмчилсөн гурван хасгийн хүрээлэнг Элгэн ургаа өмөөрсөн дөрвөн тотгоор түшүүлж. Тулгуур төрийнхөө баганыг хорол тоононд өргөн Туураг тусгаар Монголын голомтыг тэр тулсан юм. Омог билгүүн төгст тэнгэр эзний жигүүрт Од мэт сарнисан овгийн өдөс гуурсалж. Хөнөөх аюул нөмөрсөн аху цагийн үймээнд Хөө хуяг нөмөрсөн Их Монгол дэвсэн юм. Хатуу цагийн эрх хүнд мөрийг дархалж Хасаг их тэрэгний хүнд дугуйг түлхэж. Түмэн эхийн харайсан эх нутгийн бэлчирт Түмний газар зурайсан цагаан тоос татсан юм. Хөх Монголын дэвээн тэнгисийн шуургыг ярж Хөмхий зуусан ертөнц Чингисийн өмнө сөхөрсөн юм. Хүлэг морьдын туурай өрнө дорныг цөмлөж Хөл нүцгэн хорвоо халуун нурам гишгэсэн юм. Тиймээ ! Дайны мөрөөр цагаан сүү урсаагүй Тиймээ ! Дайчин сүрийг цагийн саалт мартаагүй. Тиймээ ! Чингис өндөр Алтайн зартай юм Тиймээ ! Чингис өнөөдөр ч гэсэн нэртэй юм. Хойч үедээ тэр хар буруу санаагүй. Хорин гангийн гачаалд Хатан, Онон ширгээгүй. Чингисийн хөх Монгол ядарсан,гутарсан,задарсан. Чиний улаан Монгол ялсан, хөгжсөн, мандсан. Ямар ч байсан Чингис хаан гарьд шиг хальж. Ял гавьяа хоёроо хойч үедээ даатгасан юм. Гал усанд элэгдсэн буурал Замбуу тивийн магнайд. Ган сэлмийнхээ ирээр Монгол гэж бичсэн юм. Тэмүжин - нумын хөвчнөөс төрөөгүй юм. Тэмүүжин - сумын зэвнээс гараагүй юм. Рэнүүжин - Өүлэн эхээс төрсөн юм. Тэмүүжин - өрлөг Монголоос гарсан юм.
Category: Xичээл | Views: 5194 | Added by: Snoopy | Rating: 0.0/0
Total comments: 4
4 Qrojrv  
0
brand atorvastatin 20mg <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 40mg generic</a> generic atorvastatin 80mg

3 Tsogbayr  
0
goy2 goy2

2 Tuvshoo  
0
goy shvv

1 eba  
0
goy

Name *:
Email *:
Code *:
Xайx
Xурдан Бүртгүүлэx
You can't use global blocks in the blocks of Design Builder.

You can copy global block content directly into this block.
Calendar
«  April 2011  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Entries archive