Friday, 2024-11-22, 6:24 PMWelcome Guest | RSS
8Б(ш) ангийн site Манай багш дэлxийд нэрээ дурсгаx багш нap
Үндсэн Цэс
Туслаx цэс
8б(ш) ангийн Туxай [7]
Тоглоом [5]
Программ [6]
Манай Сургууль [0]
Бидний Туxай [2]
Мэдээ Мэдээлэл [8]
Xичээл [24]
Чаат
Санал асуулга
Rate my site
Total of answers: 17
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Нэвтрэx Xэсэг
Main » 2011 » April » 27 » Ubuntu
11:48 AM
Ubuntu

Тагларч бөглөрсөн, гацсан Windows-ийг харсаар залхаж байгаа хэрэглэгчид монголд олон бий. Та тэдний нэг үү? Зөвхөн асаж дуусахыг нь хүлээхэд л 10 минут хангалттай өнгөрч байна уу? Дээрээс нь элдэв вирусүүд, Windows Geniune энээ тэрээ гээд л таны хурдыг саах зүйлс олон бий дээ. Таны Windows-д байгаа зүйлсийн ихэнх нь танд огт хэрэг болдоггүй бөгөөд тэр хирээр удаан муу ажиллуулдаг гэдэгт эргэлзэх хэрэггүй. Ер нь бол та Office-ийн хэдэн програм дээр ажилладаг, Firefox ашигладаг бол Ubuntu гэсэн үйлдлийн систем байдгийг сайн мэдэж авагтун. Энэ яадаг үйлдлийн систем бэ? Энэ талаар дэлгэрэнгүй нийтлэл КТ сэтгүүлийн 10-р сарын дугаар дээр гарах болно. Харин энэ удаад энэ үйлдлийн системийг хэрхэн хялбар аргаар суулгах тухай зааж өгье. Ер нь бол та ubuntu.com сайт руу нь ороод Install-ийг нь татаж аван CD дээр бичээд суулгаж болно. Гэвч CD дээр бичээд л түүнийгээ ажиллуулна энээ тэрээ гээд л бөөн ядаргаа. Харин та одоо байгаа Windows дээрээсээ шууд ажиллуулж суулгах арга байдаг юм. Тэгээд ч Ubuntu таны хэрэгцээ шаардлагад нийцэх эсэхийг мэдэхийн тулд турших хэрэгтэй. Үүний тулд одоо байгаа юмаа юу юугүй эвдэж сүйтгээд хэрэггүй шүү дээ. Иймээс л шууд Windows дээрээс суулгаад ажиллуулж болох арга нь илүү чухал юм. Үүнийг Wubi (Windows based Ubuntu Installer) хэмээх програм тун сайхан хийдэг. Wubi нь компьютер асах үед Ubuntu юу эсвэл Windows руу орох сонголтыг танаас асуудаг болгоно. Ингэснээр та 2 үйлдлийн системийн аль дуртай руугаа орж болох юм. Таны одоо ашиглаж байгаа Windows систем яг хэвээрээ байх бөгөөд хэрвээ Ubuntu таны шаардлагыг хангахгүй тохиолдолд эргээд хуучин шигээ ажиллаж болно. Ер нь хашир байсан нь дээр шүү дээ. Ингээд суулгах процес: Wubi-г эндээс татаж ав. Wubi-аа шууд ажиллуулж, зааврыг дага. Их амархан. Нууц үгээ сонгоод түүнийгээ мартаж болохгүй шүү. Тэмдэглэж аваарай. Харин Wubi нь Ubuntu-ийн Install-ийг интернэтээс шууд татдаг тул нийт ажиллагаа нилээд удаж магадгүйг анхаараарай. Ubuntu ашигласнаар та элдэв програмд мөнгө төлөх шаардлагагүй болох бөгөөд элдэв үнэгүй програмууд зөндөө байдаг. Гэвч бид одоохондоо Adobe-ийн аварга програмуудыг Ubuntu дээр цэврээр нь ашиглах боломжгүй юм. Бусад тохиолдолд Ubuntu дээр ажилладаг болсондоо та баярлах болно. Хурдан шуурхай, хөнгөн ажиллагаатай байх нь хичнээн сайхан гээч. Яг л цээж дүүрэн амьсгалахтай адил юм. Хэрвээ Ubuntu танд таалагдсан бол дор сэтгэгдлээ үлдээгээрэй.
kt_software_ubuntu_02
kt_software_ubuntu_03
kt_software_ubuntu_04
Category: Мэдээ Мэдээлэл | Views: 512 | Added by: Snoopy | Rating: 0.0/0
Total comments: 3
3 Apqayj  
0
lipitor 40mg without prescription <a href="https://lipiws.top/">atorvastatin 40mg sale</a> buy lipitor paypal

2 Snoopy  
0
zgr2 axaa biggrin

1 Monhbayr  
0
ooo bayrlalaa dvv mini mash goy medee baina odoo tgvel ubuntu suulgana dvv ym baina lee chi tei

Name *:
Email *:
Code *:
Xайx
Xурдан Бүртгүүлэx
You can't use global blocks in the blocks of Design Builder.

You can copy global block content directly into this block.
Calendar
«  April 2011  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Entries archive