Statistics |
Total online: 1 Guests: 1 Users: 0 |
|
Main » 2011 » April » 27 » В.Гюго - Шоовдор хүмүүс
4:51 PM В.Гюго - Шоовдор хүмүүс |
Ноён Шарль-Франсуа-Бьенвеню Мириэль 1815 од Динь хотын захирагч лам байв. Далан тав орчим настай өвгөн Мириэль 1806 оноос эхлэн Динь хотын захирагч лам болжээ. Үнэн худал нь үл мэдэгдэх дам ярианаас үзэхэд, ноён Мириэль Экс нутгийн засаг захиргааны газрын түүхийн зөвлөх явсан хүний хүү Мириэлийн эцэг төрсөн хүүдээ өмч хөрөнгө, албан тушаалаа өв замлгамжлуулахын тулд эрх тушаалтны гэр бүлийн дунд ихэд дэлгэрсэн заншлаар хүүгээ арван найм буюу хорин настайд нь гэрлүүлсэн юм гэлцэнэ.
Шарль Мириэль гэрлэсний дараа олны дотор хов жив яриа хоног, өдрөөр үргэлжилсээр байв. Гялалзсан цэвэр царайтай, ов заль ихтэй, оюун ухаан сэргэлэн, пагдгар нуруутай Мириэль өөрийн амьдралын өсөх үеийг зугаа цэнгэл, янаг амрагт зориулжээ. Хувьсгал ялахад нийгэмлэгийн үйл амьдрал хурамхан зуур хурдан өөрчлөгдөж, хуучин төрийн эрх ямбатны гэр бүл хавчигдан хөөгдөж харсан зүгтээ сарнин бутарч замхрав. Ноён Шарль Мириэль хувьсгалын анхны өдрөөс эхлэн Итали орон руу оргон зугтав. Айл гэр болсоор үр хүүхэд төрүүлээгүй байсан эхнэр нь Италид очоод он жилийн удаанд тарчилсан архаг өвчнөөс болж нас баржээ. Ганц бие үлдсэн ноён Мириэлийн амьдрал цаашда ямар өөрчлөлт гарсныг хэн ч мэдсэнүй а. Харин Иалид оочод сахил хүртэн лам болоод эргэж ирснийг хүн бүхэн ярилцдаг байж. 1804 онд ноён Мириэль Бриьньоль хотын захирагч лам бол өндөр настай, тайван ганцаардмал амьдралд орсон байв. Мириэль ямар нэг хэргийн учир Парис хот орж ажил хэргээ бүтээж явах зуураа католик шашны дээд тушаалтан Фешийнд очиход эзэн хаантай тулгаран учирчээ. Мириэль эзэн хааныг ихэд сонирхон харж байхыг ажсан Наполеон: -Та намайг юунд ингэж хараа вэ? гэж асуухад ноён Мириэль, -Хүндэт хаан минь, та намайг үзэж хүн гэж үзэж байхад би таныг агуу их хүн гэж сайн үзэж байна. Иймээс та бид хоёр харилцан нэг нэгийгээ ашиглаж болох юмаа гэж хариулжээ. Мөн өдрийн орой эзэн хаан Наполеон түүний нэр алдрыг Фешаас асуусан аж. Хэд хоногийн дараа ноён Мириэль Динь хотын захирагч ламаар томилогдсон гайхалт мэдээ сонсогдов. Мириэлийн залуу насны тухай дээр дурдсан яриа байсан боловч чухам үн½н худлы нь хэн ч мэддэггүй байж. Хувьсгалаас өм−ө Мириэлийн гэр бүлийн тухйа улсууд тун бага мэддэг байлаа. Хов жив ярих хушуу уртдан олонтой, ахицтай юм боддог ухаантнаар ховорхон жижиг хотод орсон хүн болгоны хувь заяаг ноён Мириэль туршин үздэг байв. Мириэль Диньд ирээд есөн жил өнгөрөхөд тэндхийн хүмүүсийн сонирхол буурч илүү дутуу үг ярихаа больжээ. Ноён Мириэль өөрөөсөө арав дүү ноёхон Батистинтай хамт Диньд хүрэлцэн иржээ. Батистин бол Мириэлийн төрсөн ганц охин дүү нь бөлгөө… Мирэль Батистинаас гадна ажил өвчин хоёрт дарагдан захилж бачимдаж явдаг зарц эмгэн Маглуараа мөн авч иржээ… Захирагч лам албан тушаалдаа ормогц Динь хотынхон ажилдаа аль хир хүн болохыг ажин хүлээх боллоо...
|
Category: Xичээл |
Views: 570 |
Added by: Snoopy
| Rating: 0.0/0 |
Total comments: 2 | |
2
Zymavg
(2024-03-08 2:50 PM)
0
lipitor 20mg generic <a href="https://lipiws.top/">atorvastatin pills</a> atorvastatin 20mg pills
|
1
Nomin
(2011-04-29 3:22 PM)
0
manai bagsh zaadag shde uran zoxioloos
|
|
|
|
|
Xурдан Бүртгүүлэx | You can't use global blocks in the blocks of Design Builder.
You can copy global block content directly into this block. |
|