Friday, 2024-11-22, 6:22 PMWelcome Guest | RSS
8Б(ш) ангийн site Манай багш дэлxийд нэрээ дурсгаx багш нap
Үндсэн Цэс
Туслаx цэс
8б(ш) ангийн Туxай [7]
Тоглоом [5]
Программ [6]
Манай Сургууль [0]
Бидний Туxай [2]
Мэдээ Мэдээлэл [8]
Xичээл [24]
Чаат
Санал асуулга
Rate my site
Total of answers: 17
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Нэвтрэx Xэсэг
Main » 2011 » April » 27 » Wireless интернэтийн хэрэглэгч болохдоо
11:42 AM
Wireless интернэтийн хэрэглэгч болохдоо

Техник технологи гэж агуу юм даа. Дэлхий дахинд шинэ шинэ технологиуд ар араасаа цувран гарч та биднийг гайхан бишрүүлсээр байгаа билээ. Сүүлийн үед интернэт болон сүлжээнд эрчээ авч, манайд ч энгийн хэрэглээ болоод байгаа технологи бол утасгүй сүлжээ юм. Тэгвэл wireless болон wimax нь өргөн зурвасын интернэтэд радио долгионоор холбогдох технологийг хэлнэ. Холболт, найдвартай ажиллагаа зэргээрээ хамгийн сүүлийн үед тэргүүлж байгаа шинэ технологи нь Wimax юм. Интернэтэд холбогдоно гэхээр л жижиг жижиг төхөөрөмжүүд, дээр нь ширээний ар өврөөр хөвөрсөн, учир нь олдохгүй их кабель утаснууд санаанд чинь бууж байгаа биз. Тэгвэл утасгүй интернэтийг тун энгийнээр тайлбарлах гээд үзье. Бид гэртээ болон зуслан дээр, хотын захад, одоо бүр хөдөө хээр малчны хотонд ч дуртай сувгаа тааруулаад телевиз үздэг болсон. Бид зөвхөн телевизийн сайн антентай байхад л бүх юм ОК болдог шүү дээ. Үүнтэй яг адил. Утасгүй интернэт гэхээр бидэнд жижиг төхөөрөмж буюу антен хэрэг болно. Түүнийг зөөврийн утасгүй модем гэж ойлгож болно. Өгөгдлийг радио давтамж ашиглан агаараар дамжуулна гэсэн үг. Хиймэл дагуулаас цацалтын төв станц өгөгдлийг хүлээж авч ойр орчмын зайдаа түгээнэ. Сигналыг зөөврийн модем хүлээн авч танд дамжуулах үүргийг гүйцэтгэнэ. Тэгэхээр цацалтын төв станц таны ойролцоо өндөрлөг газар байх хэрэгтэй байгаа биз. Тухайн байгууллагын хамрах хүрээнээс гарсан буюу өөрөөр хэлбэл өндөрлөг станцаас холдсон тохиолдолд станц төхөөрөмж хоёр сигнал дамжуулах чадваргүй болж интернэт тасарна гэсэн үг. Энэ мэтчилэн аливаа юм хоёр талтай байдаг хойно. Интернэтийн 3-4 янзын холболтоос өөртөө тааруулан сонгох нь зүгээр. Бас нэг технологи нь гар утасны сүлжээ барьдаг газар гар утсаараа дамжуулан интернэтэд холбогдох юм. Сүлжээ барьдаггүй газар барихгүй гэсэн үг. Утасгүй хөдөлгөөнт холбоо мөн боловч хамрах хүрээ нь мөн л хязгаарлагдмалаас гадна утсаа давхар ашиглахад бэрхшээл үүсэх талтай. Утасгүй хөдөлгөөнт интернэтийн давуу тал Хэрвээ хамрах хүрээнээсээ гарахгүй л бол 24 цагийн турш тасралтгүй интернэттэй байна. Дээр нь интернэтийн хурд маш өндөр. Тухайлбал, 64Kbps хурднаас 11Mbps байх бололцоотой. Энэ бол 1 секундэд татаж авах файлын хэмжээ гэж энгийнээр ойлгож болно. Кино, дуу, дүрс, тоглоом зэргийг татаж авахад асуудалгүй, боломжийн хурданд тооцогдоно. Гэртээ ч гэсэн онлайнаар тоглоом тоглодог, видео болон дуу байнга татаж авдаг болон гэрээсээ ажлаа явуулдаг бол утасгүй интернэт бүх талаараа тохиромжтой. Манайхан дийлэнхдээ Dial-up буюу телефон утасны шугамаар холбогддог. Энэ нь одоо үеэ өнгөрөөж буй тун болхи аргад тооцогдох болоод байгаа. Энэ холболтыг хийлгэсэн тохиолдолд телефон утсаа ашиглах аргагүйд хүрдэг. Гэхдээ хааяа нэг интернэт хэрэглэдэг бол хэрэглэснийхээ хэрээр төлдөг энэ холболт таны хэрэглээг дажгүй хангана л даа. Үүний арай сайжруулсан технологийг манайхан сүүлийн үед нийтлэг хэрэглэж байгаа. Тэр нь DSL холболт юм. Телефон утасны шугамаа салаалаад, телефон утас, интернэт хоёрыг зэрэг хэрэглэнэ гэж хар ухаанаар ойлгож болно. Эдгээрийн хажууд утасгүй интернэт нь ямар ч үед телефон утаснаас хараат бус байх болно. Мөн суурилуулалт гээд учиргүй нүсэр ажил шаардахгүй. Цацалтын төв станцыг гурван өдрийн дотор суурилуулдаг бол, хэрэглэгчдийг 2-6 цагийн дотор холбодог. Дээр нь хамгийн гол ач холбогдол нь гэртээ хэрэглэж байгаад зусланд гарахаар бол антенаа авч очоод зусланд ч гэсэн байнгын интернэттэй байх бүрэн боломж байгаа юм. Энэ мэтчилэн хотын хаана ч, машин тэргэндээ ч хүссэн зоргоороо интернэт ашиглаж болно. Хэт алслагдсан газар шилэн кабель суурилуулахад асар их зардал гарах учир интернэт холболт хийгдэхгүй удаашраад байгаа ч байж болох юм. Тэгвэл тийм газар ч утасгүй хөдөлгөөнт интернэтийг ашиглаж болох бас нэг давуу талтай. Утасгүй хөдөлгөөнт интернэтийн сул тал Хамрах хүрээ хязгаарлагдмал байж болно. Өөрөөр хэлбэл интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд суурин станцаа хангалттай олноор байрлуулаагүй байж болно. Тийм байвал та бидний интернэт хэрэглэх газар хязгаарлагдмал л байна гэсэн үг. Жишээ нь би амралтын өдрүүдэд хотоос жаахан гадагш гарангаа интернэтээ бас ашигламаар байвал яах вэ. Чухам энэ л компаниудын хоорондоо өрсөлдөх гол үзүүлэлт болж байдаг. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн хүссэн газарт интернэтээ хүргэж чадаж байна уу үгүй юу гэдэг нь өрсөлдөөний гол талбар юм. Дээр нь өндөр хурд, байнгын холболттой байх ч өртөг өндөртэй байж болно. Тухайлбал хурднаасаа шалтгаалаад холболтын хураамж буюу эрхийн хураамжийн янз бүрийн үнийг компаниуд санал болгодог. Дээр нь антен болон жижиг төхөөрөмжүүдээ худалдан авна. Эсвэл лизингээр болон түрээсээр авч болно. Хэрвээ ингэвэл сар бүрийн төлбөр нэмэгдэхээс гадна барьцааны мөнгө бас шаардлагатай болно. Ер нь бол гар утасны шинэ хэрэглэгч болоход яадаг билээ, тийм л зарчимтай. Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд утасгүй интернэтийн үйлчилгээгээ хямд гэж сурталчилдаг. Гэхдээ энэ бол харьцангуй ойлголт. Үнэхээр та интернэтийг өндөр төвшинд хэрэглэдэг, таны ажил интернэттэй салшгүй холбоотой, интернэтээр бүх ажлаа явуулж хангалттай орлого олдог, урт хугацаагаар байнга хэрэглэдэг бол хямд үнэтэй байж болох юм. Гэхдээ эсрэгээр буюу зүгээр энгийн хэрэглэгчдэд өртөг өндөр тусна. Холболт бат найдвартай гэж хичнээн яриад яах вэ. Гадаа суурилуулдаг туслах антен, төхөөрөмжүүд нь цаг агаарын ямар ч нөхцөлд тэсвэртэй байж болно. Гэхдээ аливаа агаарын долгионд цаг агаарын байдал заавал нөлөөлдөг. Хүйтэн сэрүүн, салхи шуургатай, эсвэл үүлэрхэг бороотой, аянга цахилгаан гээд цаг агаарын ширүүн үед бас л эрсдэл гарах магадлалтай. Утасгүй интернэтийн хэрэглэгч болохдоо юуг анхаарах вэ? Утасгүй интернэтийн хэрэглэгч болохдоо эхлээд танд ашигтай байна уу гэдгээ сайн бодох хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл утасгүй интернэтийн хэрэгцээ шаардлага үнэхээр байна уу гэж. Гэртээ хааяа нэгхэн интернэт хэрэглэдэг бол заавал ийм байнгын интернэтээр яах ч билээ. Ажилтнууд чинь мэйлээ шалгах, захиа бичих төдийхнөөр хэрэглэдэг бол өндөр зардлаар утасгүй интернэт хэрэглэх хэрэг байна уу. Ер нь интернэтийн 3-4 янзын холболтоос хэрэглээндээ нийцсэн, өөртөө ашигтайг нь сонгох хэрэгтэй. Хэрвээ утасгүй интернэт таны хэрэгцээнд яв цав нийцэж байвал таны ойр орчимд утасгүй интернэтийн цацалтын станц байна уу гэдгийг мэдэх хэрэгтэй. Манайд утасгүй интернэтийн үйлчилгээ үзүүлдэг хэдхэн компаниуд /WiirelessCom, Mobicom, SkyC&C, Ulusnet, Magicnet гэх мэт/ байгаа юм чинь очоод асуучихсан ч болно шүү дээ. Цацалтын төв станц ойрхон байгаад бүх зүйл болчихгүй. Танд бас туслах антен хэрэг болно. Тэр антен цацалтын станц руу ямар ч саадгүйгээр шууд харагдахаар байрласан байх нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл дунд нь уул, ой мод, байшин барилга, хана хэрэм зэрэг саад байх ёсгүй. Цацалтын төв станцын хамгийн шилдэг байрлал бол өндөр барилгын дээвэр, өндөр уулын орой болон телевизийн буюу холбооны цамхгийн орой юм. Асуулт, хариулт Би утасгүй интернэт тавиулмаар байна. Юу хэрэгтэй вэ? Таны ойр орчимд цацалтын станц байгаа бөгөөд утасгүй интернэтийг та сонгосон бол антены хамт тусгай хүлээн авагч модем буюу чиглүүлэгчийг худалдан авах болно. Үүнийг тухайн компани санал болгодог. Дээр нь таны компьютерт сүлжээний адаптерууд буюу нэмэлт төхөөрөмж хэрэг болно. Энэ нь сүлжээний USB оролттой адаптер, эсвэл шургуулдаг нимгэн карт зэрэг төрлүүдтэй. Тэгэхээр таны компьютер зөөврийн эсвэл суурин дисктоп бол түүнд нь тохируулж сүлжээний адаптеруудаа сонгоно гэсэн үг. Үүнийг бас л ихэнхдээ тухайн үйлчилгээ үзүүлж байгаа компаниуд санал болгодог. Зөөврийн компьютерт бол шургуулдаг PCMCIA карт, харин дисктоп компьютеруудад USB болон ethernet гэсэн хоёр янзын оролттой нэмэлт төхөөрөмж буюу модем /чиглүүлэгч ч гэж ярьдаг/ байдаг. Энэ нь зай тэжээл шаардагддаг овор хэмжээ янз бүр, харин карт нь зай тэжээл шаардахгүй, авсаархан учраас хөдөлгөөнт байдалд тохиромжтой юм. Бүх зүйлээ суурилуулсны дараа компьютер автоматаар сигнал хайж интернэтэд холбогдоно, гэхдээ суурилуулалтын нарийн ширийн зөвлөгөөг тухайн үйлчилгээ үзүүлэгч компаниуд сайтар хэлж өгөхөөс гадна өөрсдөө суурилуулах нь ч бий. Дээр нь таны компьютер болж өгвөл сүүлийн үеийн үйлдлийн системүүдтэй байх шаардлагатай. Интернэтийн хэрэглээ тийм ч их биш хотын захынхан яах вэ? Тэд dial-up буюу утасны шугамаар холбогдъё гэхээр утасны шугам тавигдаагүй. Утасгүй интернэтийн цацалтын төв станц тавигдсан хэдий ч хэрэглээтэйгээ харьцуулахад өндөр үнэтэйд тооцогдоно. Тэгвэл утасгүй интернэтийн нэгэн технологи болох EVDO гэдэг технологийг Скайтел ХХК нэвтрүүлсэн ч одоогоор өргөн хэрэглээ болоогүй байна. Эхэнд дурдсанчлан гар утасныхаа сүлжээг ашиглан интернэтэд холбогддог энэ технологи тун удахгүй манайд энгийн хэрэглээ болох байхаа гэж найдъя. Гэрийнхээ утасгүй интернэтийг өргөтгөхөд юу анхаарах вэ? Гэр бүлийн гишүүд мэдээж тус тусдаа интернэтэд орох хүсэлтэй. Байгууллагууд ч гэсэн ажилтан тус бүрээ интернэтэд холбох зайлшгүй шаардлагатай байдаг. Манайд энэ үйлчилгээг үзүүлэгч компаниуд янз бүрийн боломжуудыг санал болгодог. Нэг антенаас дөрвөн компьютерийг интернэтэд холбож болно, эсвэл хэдэн ч компьютер хамаагүй холбоно гэх зэрэг. Гэхдээ үүнд анхаарах хэд хэдэн зүйл байна. Эхлээд одоогийн wireless router буюу чиглүүлэгчээ /бидний ойлголтоор утасгүй интернэт хүлээн авагч, дамжуулах үүрэгтэй нэмэлт төхөөрөмж буюу модем/ сайжруулах хэрэгтэй. Яаж гэхээр байрлалын хувьд илүү өндөрлөг бөгөөд тохиромжтой газар байрлуулна. Тухайлбал, байшингийнхаа төв цэг, өндөр хананд ч юм уу. Энэ нь бусад утасгүй хөдөлгөөнт хэрэгслүүд болох радио, аудио спикер, бичил монитор болон үүрэн телефонуудын нөлөөллийг тусгаарлах юм. Мөн хөршийнхөө чиглүүлэгчээс найдвартай тусгаарлахад анхаарч, үйлчилгээ үзүүлэгч компанидаа сануулахад илүүдэхгүй. Харин компьютерууд чиглүүлэгчээр дамжуулж интернэтэд холбогдохдоо сүлжээний карт, сүлжээний адаптер зэргийн аль тохирохыг нь ашигладаг. Зөв байрлуулсан чиглүүлэгчээс бусад өрөөний компьютерууд интернэт хүлээж авахад хялбар буюу хурдан байх болно. Утасгүй хөдөлгөөнт интернэт бол гэр бүлийн гишүүдэд жинхэнэ интернэтийн эрх чөлөөг мэдрүүлдэг. Мэдээж шүү дээ, хэн ч гэсэн интернэтэд холбогдсон нөүтбүүкээ бариад гал тогооноосоо унтлагынхаа өрөө рүү чөлөөтэй дамжихдаа дуртай байна биз дээ. Гэр дотор өгөгдөл дамжуулагдахгүй, сигнал унаад байвал яах вэ? Хэрвээ утасгүй интернэт гэртээ тавиулсан бол wireless чиглүүлэгч буюу модем гэрт байгаа бол асуудал багатай. Хана тааз болон бусад объектоор хязгаарлагдалгүйгээр сигнал нэвтрэх бүрэн бололцоотой. Харин радио долгионы нөлөөлөл их байдаг. Утасгүй интернэтээ гэрийнхээ өнцөг булан бүрт хүргэе гэвэл дараах хэдэн зарчмуудыг баримтлах хэрэгтэй. Үүнд: Гэрийн хана, тааз мэдээж тодорхой хэмжээгээр хязгаарлаж л таараа. Тэгэхээр үүнийг бодолцоод хана тааз багатай газарт модем буюу чиглүүлэгчээ суурилуулбал зүгээр. Сигнал нь онгорхой хаалганы завсраар тархдагийг мэдэж байхад илүүдэхгүй биз ээ. Модем буюу чиглүүлэгчээ цахилгаан хэрэгсэл, радио үелзлийн шуугиан, бичил долгион, монитор, цахилгаан мотор зэрэг хэрэгслүүдээс аль болох хамгаалж, зайтай байлгах хэрэгтэй. Гэрийн тань утасгүй суурин телефон болон гэрэл, дохиолол хамгаалалтын систем зэрэг нь сигналыг тасалдуулах магадлалтай тул энэ бүхнээ онцын шаардлагагүй бол түр ч гэсэн унтрааж байх хэрэгтэй. Бүр болохгүй бол сувгаа өөрчлөөд үзэх хэрэгтэй. Гэхдээ танай ойролцоо дахиад өөр цацалтын төв станц байгаа бол шүү дээ. Миний wireless интернэт бусдаас найдвартай хамгаалагдаж чадах уу? Энэ бол тун чухал асуудал. Үнэхээр та мөнгөө төлөөд байдаг, гэтэл урилгагүй зочид таны интернэтээс хулгайгаар хэрэглээд байвал яах вэ? Энэ бол тухайн үйлчилгээ үзүүлэгч компанийн хэр найдвартай, баталгаатай үйлчилж байгаагийн том илрэл болно. Тиймээс анхнаасаа компаниа маш зөв сонгох хэрэгтэй. Хэдэн жилийн туршлагатай, үйл ажиллагаа нь хэр тогтвортой, хэрэглэгчид түүнд хэр ханддаг зэргийг нь сонирхож судлахад илүүдэхгүй. Тухайн компанийн санал болгож байгаа нэмэлт төхөөрөмж, туслах антен зэрэг нь аюулгүй байдалтай багахан ч гэсэн холбоотой учраас анх авахдаа баталгаа гаргуулсан ч болно шүү дээ. Таныг интернэтээ ашиглаж байхад таны хөрш тантай адил хүлээн авагч төхөөрөмжтэй ба төхөөрөмжүүд хоорондоо нийцэж байвал таны интернэт түүнд нээлттэй байдаг. Зарим компаниуд чиглүүлэгч буюу модемдоо нууцлалын код суулгадаг. Тэгэхээр чиглүүлэгч болон сүлжээний адаптерууд 64-128 битийн кодоор бие биеэ таньж өгөгдлөө дамжуулна гэсэн үг. Бас нэг арга бол тухайн компани хэрэглэгчээ таних тусгай нэр өгдөг. Энэ нь сүлжээгээ бусдаас хамгаалах энгийн арга юм. Хэрэглэгч эдгээр нууц үгнүүдээ өөрөө тохируулан сольж болно. Энэ мэтчилэн тухайн компани хэд хэдэн янзын тусгай кодоор таны сүлжээг хамгаална гэж амладаг. Тиймээс хэр найдвартай, баталгаатай, нууцлалтай интернэт сүлжээг хэрэглэгчдэд санал болгож байгаагаараа компаниуд ширүүхэн өрсөлддөг билээ. kt.mn avav
Category: Мэдээ Мэдээлэл | Views: 521 | Added by: Snoopy | Rating: 0.0/0
Total comments: 5
5 Rfzicg  
0
order atorvastatin 40mg without prescription <a href="https://lipiws.top/">lipitor 20mg ca</a> purchase lipitor generic

4 Snoopy  
0
bayrlalaa biggrin

3 Erdene  
0
hoorhon site baina amjilt mungunhuu

2 Nomin  
0
bi notebook baixgvi ee

1 Tuvshoo  
0
oooo ystoi bayrlalaa mungunhuu

Name *:
Email *:
Code *:
Xайx
Xурдан Бүртгүүлэx
You can't use global blocks in the blocks of Design Builder.

You can copy global block content directly into this block.
Calendar
«  April 2011  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Entries archive