Friday, 2024-11-22, 5:42 PMWelcome Guest | RSS
8Б(ш) ангийн site Манай багш дэлxийд нэрээ дурсгаx багш нap
Үндсэн Цэс
Туслаx цэс
8б(ш) ангийн Туxай [7]
Тоглоом [5]
Программ [6]
Манай Сургууль [0]
Бидний Туxай [2]
Мэдээ Мэдээлэл [8]
Xичээл [24]
Чаат
Санал асуулга
Rate my site
Total of answers: 17
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Нэвтрэx Xэсэг
Main » 2011 » April » 27 » Xэрэгтэй байx шүү
11:27 AM
Xэрэгтэй байx шүү

Асуулт: Одоо байгаа XP үйлдлийн системээ Windows Vista болгомоор байна. Яах вэ? Үйлдлийн систем солино гэдэг нь тийм ч амар ажил биш боловч хэрвээ та заавал солих шаардлагатай байгаа бас ч тийм хэцүү биш. Тэгээд ч орчин үеийн системүүд нь илүү ухаантай болж байгаа учир жирийн хэрэглэгчид хүртэл хүндхэн үйлдлүүдийг хийгээд байж дєнгєхєєр болсон билээ. Гэвч үйлдлийн систем нь тоглоом биш учир заавал анхаарах хэдэн хүчин зүйлс байна. Хамгийн гол анхаарах зүйл КОМПЬЮТЕР чинь Vista-г ажиллуулж дєнгєх эсэхийг шалгах явдал юм. Зарим уулгамч хүмүүс юу юугүй XP-ээ устгачихдаг Vista суулгах гэхээр компьютерийг нь голоод аль ч үгүй хоцрох нь бий. Инээдтэй байгаа биз. Компьютер чинь Vista-тай таарах уу? Юуны Windows Vista Advisor хэмээх програмыг татаж авна. (CD дээр байгаа) Энэ програм нь таны компьютерийг шинжлээд Vista ажиллах эсэхийг тодорхойлно. Суулгачихсан бол Start Scan товчийг дараарай. (Судалгааг эхлүүлэх) Судалгаа дууссаны дараа Details товчийг дарж Vista-ийн аль хувилбар илүү тохиромжтойг мэдэж болно. Хэрвээ таны компьютер Vista-г ажиллуулж чадахаар байгаад та суулгахаар шийдсэн бол дараах зүйлсийг анхаарна уу: Єгєгдєл, файлуудаа нєєцлєх - Ер нь аль ч үйлдлийн системийг суулгахын ємнє файлуудаа нєєцлєх асуудал хамгийн чухал байдаг. Нэгэнт нєєцлєхєє мартчихсан бол түүнийг дахин сэргээх ямар ч боломж байхгүй шүү. Техник хангамжууд тань шаардлага хангах эсэхийг шалгах - Vista Upgrade Advisor багажийг ашиглан компьютер болон түүний эд ангиуд Vist-гийн шаардлагыг хангах эсэхийг шалга. Програм хангамжууд тань таарах эсэхийг шалгах - Таны дассан сурсан програм тань магадгүй шинэ үйлдлийн систем дээр чинь ажиллахгүй байх вий. Энэ бол байж болох л зүйл. Програм хангамжийн шинэ хувилбарыг ажиллуулахын тулд л шинэ үйлдлийн систем суулгах нь бий. Жишээ нь inDesign CS хувилбар нь хамгийн доод тал нь XP дээр ажилладаг тул хичнээн сайн ажиллагаатай ч гэсэн 98-аа халахаас єєр аргагүй болж байсан юм. Тухайн суулгах гэж байгаа үйлдлийн системийнхээ системийн шаардлагыг анхааралтай харах хэрэгтэй. Заримдаа таны тєхєєрємжүүд хальт харахад шаардлага хангах мэт боловч хоорондоо нийлээд ирэхээрээ зохицохгүй байж болох талтай. Vista-г суулгахын ємнє Вирусийн эсрэг програмаа unin¬stall хийх буюу ажиллагаагүй болгох нь зүгээр байдаг. Үйлдлийн систем суулгахад саадгүй явлаа гэхэд ойролцоогоор 1 єдєр болдог билээ. Жинхэнэ хугацаа нь 1-3 цаг гэдэг боловч бэлтгэл, зүгшрүүлэлт, CD-ээ хийх, асааж унтраах, файлуудаа нєєцлєх гэх мэтийг оруулах юм бол 2 єдєр болох ч тохиолдол бий. Иймээс хэт шахуу ажилтай байгаа үед шинэ үйлдлийн систем суулгах нь тохиромжтой шийдвэр биш билээ. Бүх зүйлс OK болж та үйлдлийн системийг суулгахаар бэлэн болсон уу? Тэгвэл та Vista-ийн install-ыг олж авах хэрэгтэй. Тэрээр DVD дээр бичигдсэн тул танд бас л DVD уншигч хэрэгтэй болох нь дээ. DVD-ээ хийсний дараа Install ажиллагаа эхлэх бєгєєд тэрээр интернэтээс сүүлийн үеийн update-ийг татах уу гэж асуух болно. Хэрвээ танд боломж байгаа бол аль болох update-ийг нь татах гэсэн сонголтыг хийгээрэй. Шинэ үйлдлийн системд алдаа доголдол их байдаг бєгєєд үүнийг шийдэх хамгийн сайн арга нь update хийх явдал юм. Онлайнаас update-уудыг байгаа эсэхийг шалгаж байгаа тухай мэдээлэл гарна. Гэрээ байгуулах тухай цонх гарах бєгєєд та мэдээж түүнийг зєвшєєрч цаашаа явах ёстой. Ингээд л үйлдлийн систем маань суух нүсэр ажиллагаа эхэлнэ дээ. Vista шаардлагатай файлуудаа хуулж дууссаны дараа таны гүйцэтгэх ёстой дахиад хэд хэдэн алхам үлдэнэ. Vista сууж дууссаны дараа ч гэсэн таны хамгийн эхэнд хийх үйлдэл бол Windows Update-ыг ажиллуулах явдал юм. Тэгээд дараа нь ямар ч тохиолдолд вирусийн эсрэг програм суулгаарай. Сэтгүүлийн зүгээс Nod32 эсвэл Kasperky-г санал болгож байна. Ингэсний дараа яах нь таны мэдэлд үлдлээ. kt.mn avav
Category: Программ | Views: 482 | Added by: Snoopy | Rating: 0.0/0
Total comments: 7
7 Rwvhji  
0
buy atorvastatin 20mg generic <a href="https://lipiws.top/">lipitor 80mg generic</a> atorvastatin 40mg usa

6 Snoopy  
0
[/hide]demjej baiga humuusde tnx shvv biggrin

5 Snoopy  
0
[hide]demjej baiga humuusde tnx shvv biggrin

4 Snoopy  
0
xexe meddeg hund bishe

3 gan-erdene  
0
enechin mednee gehdee tanks

2 backka  
0
hey eniig hen bichsen ym mash ih ym bichjee :d

1 boldoo  
0
goe boljee :d sn bn

Name *:
Email *:
Code *:
Xайx
Xурдан Бүртгүүлэx
You can't use global blocks in the blocks of Design Builder.

You can copy global block content directly into this block.
Calendar
«  April 2011  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Entries archive